solongonews
Ши Жиньпин эмгэнэлийн цахилгаан илгээв
2016-04-19 11:26
Энэ сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Эквадорт хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Рафаэл Корреад цахилгаан илгээж, эмгэнэл илэрхийлэв.

Ши Жиньпин цахилгаандаа: - Танай оронд хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн эндэж шархдан, эд хөрөнгө ихээр хохирсонд маш цочирдов. Миний бие Хятадын Засгийн газар болон ард түмэн, мөн өөрийнхөөнэрийн өмнөөс газар хөдлөлтөд амь насаа алдагсдын хойноос эмгэнэн гашуудаж, нас барагсдын ар гэр болон бэртэж гэмтсэн хүмүүст сэтгэлийн дэм үзүүлж байгаагаа илэрхийлж байна. Ноён Ерөнхийлөгч болон Эквадорын засгийн газрын удирдлага дор, танай ард түмэн гай гамшгийг даван туулж, орон гэрээ дахин сэргээн босгож чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл