solongonews
Ши Жиньпин дарга олон үндэстний ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлэв
2026-02-11 11:14
Дарга Ши Жиньпин олон үндэстний ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын уламжлалт Цагаан сар ойртож байгаатай холбогдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Бээжин хотод ажиллаж, Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконг, Макао, Тайванийн ахан дүүс болон гадаадад байгаа Хятад иргэдэд цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв.

Дарга Ши Жиньпин 02-р сарын 09-нд Бээжингийн Ижуан дахь Үндэсний мэдээллийн технологийн инновацын паркт зочилж, мэдээллийн технологийн хэрэглээний инновац болон Бээжингийн олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацын төвийн бүтээн байгуулалтыг түргэсгэж буй байдлын тухай мэдээлэл авав.

Ши Жиньпин дарга 02-р сарын 10-ны үдээс өмнө Бээжин хотын Шичэн дүүргийн Шиньжекөү хорооллын ахмадуудын цайны газарт зочиллоо.

Тэнд амарч байсан хүргэлтийн гурван ажилтантай уулзаад Ши Жиньпин дарга тэдний ажлын цаг, ачаалал ядаргаа, орлогынх нь тухай яриа өрнүүлж, Цагаан сараар гэртээ харих эсэхийг нь асуусан бөгөөд шаргуу хөдөлмөрөөрөө нийгэм нийтэд хувь нэмэр оруулж буйг нь сайшаажээ.

Дарга Ши Жиньпин 02-р сарын 10-ны үдээс өмнө Шичэн дүүргийн "Үлао" гудамжны Иньлин ахмад настны асрамжийн газар ажиллаж, өвөө эмээ нарт Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин дарга 02-р сарын 10-ны үдээс өмнө Бээжингийн Дүнчэн дүүргийн Лүнфүси гудамжинд байрлах Даошянцүнь дэлгүүрт зочилж, Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Дарга Ши Жиньпин 02-р сарын 10-ны үдээс өмнө Дүнчэн дүүргийн Лүнфүси гудамжинд ажиллаж байх үеэрээ бүх Хятадын иргэд, Хонконг, Макао, Тайванийн ахан дүүс болон гадаадад байгаа Хятад иргэдэд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл