solongonews
“Ши Жиньпиний гадаад бодлогын тухай эмхтгэл” I, II боть хэвлэгдэн нийтлэгдлээ
2026-06-12 09:43
“Ши Жиньпиний гадаад бодлогын тухай эмхтгэл” I, II боть хэвлэгдэн нийтлэгдлээ.

ХКН-ын Төв Хорооны Намын Түүх, сурвалж бичгийн судалгааны хүрээлэнгээс эмхэтгэсэн “Ши Жиньпиний гадаад бодлогын тухай эмхтгэл”-ийн I, II боть саяхан ХКН-ын Төв хорооны сурвалж бичгийн хэвлэлийн газраас хэвлэн тараалаа.

Энэхүү эмхтгэлд Ши Жиньпин нөхрийн 2013 оны 01-р сараас 2025 оны 11-р сар хүртэлх хугацаанд гадаад харилцааны талаар хийсэн илтгэл, тайлан, хэлсэн үг зэрэг 134 бүтээлийг багтаасан бөгөөд он цагийн дарааллаар эмхтгэсэн байна.

Үүнд I боть нь 2013 оны 01-р сараас 2018 оны 06-р сар хүртэлх 63 бүтээлийг, II боть нь 2018 оны 06-р сараас 2025 оны 11-р сар хүртэлх 71 бүтээлийг тус тус хамарчээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл