solongonews
Төвийн төлөөлөгчдийн баг Шиньжяны олон газарт ажиллаж байна
2025-09-26 15:39
Төвийн төлөөлөгчдийн баг Шиньжяны олон газарт ажиллаж байна

ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний найдлагаар, Намын төв хорооны дотнын халамж, бүх ард түмний чин сэтгэлийн хүсэл найдлагыг тээж, 9-р сарын 25-ны үдээс хойш Төв хорооны төлөөлөгчдийн баг Шиньжяны олон газарт дахь үндэстний боловсон хүчин ард иргэдийг эргэн үзсэн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал илтгэлийн үзэл санааг сайтар хэрэгжүүлж, шинэ эриний Шиньжяны засаглалын тухай намын стратегийг бүрэн, зөв оновчтой хэрэгжүүлж, Шиньжяны нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны амар амгалан байдлыг ахиулах хэрэгтэй хэмээн тэд онцолжээ.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны дарга, Төв хорооны Төлөөлөгчдийн тэргүүн Ван Хүнин төлөөлөгчдийг тэргүүлэн Корол хотод хүрч, боловсрол, Шиньжяны эм эмнэлгийн тусламж, хөдөө тосгоны сэргээн босголтын байдалтай танилцсан бөгөөд боловсрол, эм эмнэлгийн үйлчилгээний түвшинг сайжруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг онцоллоо. Ли Ганьжэ хоёр дахь бүлэг төлөөлөгчдийг ахлан Кашгар бүсэд хүрч, чөлөөт худалдааны бүс, бизнесийн бүтээн байгуулалттай танилцав. Шеклайти Закер гурав дахь бүлэг төлөөлөгчдийг ахлан, Үрэмч хотод хүрч, боловсрол, анхан шатны засаглал, шашин шүтлэгийн ажил байдалтай танилцсан байна. Чен Ичинь дөрөв дэх бүлэг төлөөлөгчдийг ахлан, Карамаи хотод хүрч, эрчим хүчний шилжилт, үндэстний эв нэгдлийн байдалтай танилцжээ. Ван Дүнфэн тав дахь бүлэг төлөөлөгчдийг ахлан Бортал хотод хүрч, хөдөө тосгоны сэргээн босголттой танилцсан бөгөөд оршин суугчдыг эргэн үзжээ. Лю Жэнли зургаа дахь бүлэг төлөөлөгчдийг ахлан Чанжи хотын аж үйлдвэрийн хөгжил, сургуулийн бүтээн байгуулалттай танилцаж, гар урчууд, багш, оюутнуудыг эргэн үзсэн байна. 

Энэ удаагийн айлчлэл нь Хятад маягийн орчин үеийн Шиньжяны шинэ хуудсыг нээх, шинэ амжилтыг цаашид бий болгоход чухал ач холбогдолтой юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл