ХКН-ын XX сонгуулийн Сахилга батыг шалгах комиссын V бүгд хурал 2026 оны 1-р сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Бээжинд боллоо. Тус хуралд сахилга бат шалгах төв комиссын120 гишүүн оролцож, ажиглагчаар 265 хүн оролцов.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралдаанд оролцож, чухал үг хэллээ.
Энэхүү чуулганаар Ши Жиньпин төвтэй ХКН-ын Төв хорооны эргэн тойронд нягтран нэгдэж, тууштай ажиллаж, санаачилгатай урагшилж, шинэ эриний шинэ аянд сахилга бат шалгах, хянах ажлыг чанартай хөгжүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлэлээр улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалтыг бүх талаар урагш ахиулах, Хятадын үндэстний аугаа их сэргэн мандалтын үйлст улам их хувь нэмэр оруулахыг уриалсан байна.
