хариу захидал бичив
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Тяньжиний их сургуулийн нийт багш, оюутнуудад хандан захидал бичиж, их сургууль байгуулагдсаны 130 жилийн ойн баярын мэнд хүргэжээ.
Ши Жиньпин дарга: Шинэ гараанаас та бүгд шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааны удирдамжийг баримталж, улс орны стратегийн томоохон хэрэгцээнд анхаарлаа хандуулж, сургалт, судалгааны шинэчлэлийг гүнзгийрүүлж, суурь судалгаа, технологийн нээлтийг бэхжүүлж, боловсон хүчин сайтар бэлдэж, эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү сайн үйлчилж, улс орны эдийн засгийн хөгжилд хүчтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна гэж онцлон тэмдэглэлээ.
Тяньжиний их сургууль буюу хуучнаар Бэйян их сургууль нь 1895 онд байгуулагдсан бөгөөд Хятад улсын анхны орчин үеийн их сургууль юм. 1951 онд Тяньжиний их сургууль гэж нэрлэгдсэн. Саяхан Тяньжиний их сургуулийн нийт багш, оюутнууд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал бичиж, тус сургуулийн 130 жилийн түүх, сүүлийн үеийн ололт амжилтыг тайлагнаж, бие даан авъяас чадвараа хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн бие даасан байдлыг бий болгох, улс үндэстний боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө тууштай зүтгэхээ илэрхийлэв.
