ХКН-ын Төв Хорооны Хөдөө тосгоны ажлын хурал саяхан болж өнгөрлөө. Энэ хурлын агуулгыг нэгтгэн харвал, үр тарианы үйлдвэрлэл, тариачдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө тосгоны бүтээн байгуулалт гэсэн гурван талд холбогдож байна.
Эх сурвалжаас үзвэл, Хятад улс үр тарианы үйлдвэрлэлийг сулруулахгүй барьж, сортыг сайжруулах, чанарыг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд усалгааны болон усны аж ахуйн дэд бүтцийг бэхжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гол технологийн судалгааг ахиулах, шинжлэх ухаан-технологийн үр дүнг үйлдвэрлэлд үр ашигтай нэвтрүүлэх зэргээр төрөлжсөн хүнсний ханган нийлүүлэлтийн чадавхыг сайжруулах болно.
Түүнчлэн хөдөө тосгоны хүн ам олон тоогоор дахин ядууралд өртөх эрсдэлийг сэргийлэхийг онцолжээ. Үүний тулд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах, нутагтаа буцан ирж бизнес эхлүүлэх санаачилгыг дэмжих, хошуу шяний түвшний үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг тэлэх зэрэг арга хэмжээгээр тариачдын орлого нэмэгдүүлэх сувгийг өргөжүүлэх төлөвтэй байна. Мөн хөдөөд жорлонгийн шинэчлэл, хог хаягдлын менежмент зэрэг ажлыг эрчимжүүлж, амьдрах орчныг сайжруулан амьдрахад таатай, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хөдөө нутгийг бүтээн байгуулах зорилт дэвшүүлжээ.
Хятад улсын 1.4 тэрбум хүн амын ойролцоогоор гуравны нэг нь хөдөө орон нутагт амьдардаг. Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудал нь ХКН-ын хувьд “намын бүх ажлын тэргүүлэх чиглэл” байсаар ирсэн байна. 1980-аад оноос хойш ХКН-ын Төв Хороо жил бүр гаргадаг №1 баримт бичиг нь 40 гаруй жил дараалан хөдөө аж ахуйн асуудлыг хамарч иржээ.
Мөн мэдээлэлд, залуу насандаа Хятадын баруун бүсийн хөдөө тосгонд 7 жил ажилласан Ши Жиньпин хөдөө аж ахуйн, хөдөө тосгон, тариачдын ажлын маш их чухалчилдаг гэж дурдсан байна. 2026 он нь Хятадын 15-р таван жилийн төлөвлөгөө ний эхний жил бөгөөд энэ онд “Хөдөө аж ахуй тариачин хөдөө тосгон”-ны ажлыг хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн байгуулалт руу чиглүүлж, хөдөө тосгоны бүх талын сэргэлтийг бодитой урагшлуулах, хот-хөдөөгийн уялдаатай хөгжлийг ахиулахыг Ши Жиньпин шаардсан гэж мэдээлжээ. Тэрээр хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн байгуулалт нь “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл”-ийн нийт дүр зураг, чанарт шууд нөлөөлнө гэдгийг онцолсон байна.
