"Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" номын тавдугаар ботийн хэлэлцүүлэг 8-р сарын 5-нд Тажикистаны нийслэл Душанбе хотод болж, Хятад, Тажикистаны нийгмийн олон салбарын хүмүүс ном уншсан сэтгэгдлээ хуваалцаж, Хятад маягийн орчин үеийн хөгжил, Хятад, Тажикистаны харилцаа зэрэг сэдвээр санал бодлоо солилцов.
Уулзалтын үеэр Тажикистан дахь Хятадын элчин сайд Гүө Жыжүнь:
- "Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" номын тавдугаар боть нь Хятадын хөгжлийн туршлагыг тэмдэглээд зогсохгүй, үндэсний засаглал, нийгмийн хөгжил, ард түмний амьжиргааг сайжруулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг томоохон асуудлуудын талаарх гүн гүнзгий бодол санааг тэмдэглэсэн гэж хэллээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Тажикистаны ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн захиргааны үндэсний академийн профессор Алимов: - "Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" номын тавдугаар ботийн үзэл баримтлал нь зөвхөн онолын хувьд шалгагдаад зогсохгүй Хятадын хөгжлийн практикт батлагдсан гэж үзэж байна. Ядуурлыг бүрэн арилгах түүхэн амжилтаас эхлээд Хятад улс дэлхийн томоохон эдийн засаг, дэлхийн шинжлэх ухаан, технологи инновацын тэргүүлэх хүчин болж өсөх хүртэл бүх ололт амжилт нь эдгээр ойлголтын практик хүчийг бүрэн харуулж байна гэсэн байна.
