Гуравдугаар сарын 8-ны өдөр Хятадын ГХЯ-ын дарга Ван И “Хятадын гадаад харилцааны бодлого болон харилцаа” асуудлын эргэн тойронд гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Хятадын өдрийн сонины сэтгүүлч: - Сүүлийн жилүүдэд “Нэг бүс нэг зам” санаачилга ихээхэн яригдаж байна. Тэгвэл одоог хүртэл ямар ахицтай байгаа бол? Ямар саад бэрхшээл учирсан бэ? Зарим хүмүүсийн үзэж буйгаар энэ нь Хятад улс бодит хүчээ гадагш өргөтгөж байгаа зүйл гэж хэлж байна. Энэ асуудлыг та юу гэж үзэж байна вэ?
Ван И: - “Нэг бүс нэг зам” санаачилга нь тодорхой ахицтай байна. Өнөөдөр гарсан амжилтыг олон нийтэд дэлгэе.
Нэг. “Нэг бүс нэг зам”-д бүртгүүлсэн улс орон явах тутам нэмэгдэж одоо нийт 70 гаруй улс болон олон улсын зохион байгуулалт хамтран ажиллах хүсэлт гаргаад байгаа юм. 30 гаруй улс бидэнтэй “Нэг бүс нэг зам”-ыг хамтран байгуулахаар гэрээ байгуулаад байна.
Хоёр. Санхүүжилт бэлэн болсон. Хятадын талаас санаачлан байгуулсан Азийн хөрөнгө оруулалтын банк нь албан ёсоор ажиллаж эхэлсэн. Мөн торгоны замын анхны хөрөнгө оруулалтын төсөл ч ажиллаж эхэлсэн.
Гурав. Хятад, Пакистан, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулж, дэд бүтэц, санхүү, хүмүүнлэг зэрэг хүрээнд бодитой амжилт тогтоогоод байгаа юм. Хятад-Европын ээлжийн галт тэрэг Ази-Европыг холбож, Хятад-Лаус, Хятад-Тайландын төмөр зам зэрэг төмөр замын бүтээн байгуулалт ахицтай байна.
Дөрөв. Үйлдвэрлэх хүчин чадлын хамтын ажиллагааг ахиулна. Хятад улс 20 гаруй улстай үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагаа байгуулж, Хятад улс- Казахстаны хамтын ажиллагааг байгуулж, нэг хэсэг гол төсөл улс орнуудад явагдаж эхэлсэн.
“Нэг бүс нэг зам” санаачилгыг Хятад улс гаргасан. Гэвч аз тохиол нь дэлхийнх юм. Энэ санаачилга нь Ази-Европын хамтын ажиллагааны хүсэлд нийцэж, Ази-Европын хамтын хөгжилд шинэ замыг нээж өгсөн юм.
ОХУ-ын сэтгүүлч: - Олон улсын байдал хүндрэлтэй байгаа цаг үед Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцаа үргэлжлэх үү?
Ван И: - Хятад, Оросын харилцаа тогтвортой байдаг. Бидний тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа харилцан итгэлцлийн суурин дээр байгуулагдаж, хамтын ашиг сонирхолтой хоёр улс юм. Олон улсын хэцүү байдлыг бүрмөсөн даан гарч чадна. Өнгөрсөн жил дарга Ши Жиньпин В.В. Путинтэй таван удаа уулзаж, Хятад, Оросын харилцааны тогтуун хөгжилд чухал үйлдэл үзүүлжээ. Хоёр улс хоорондын том төслийн хамтын ажиллагаа урагш ахиж байна. Жишээлбэл, зүүн бүс нутгийн байгалийн хийн ашиглалтын барилгын ажил эхэлж, үйлдвэрлэлийн чадвар болон тоног төхөөрөмж үйлдвэрлэх, хөдөө аж ахуй, санхүү зэрэг хүрээнд хамтран ажиллахаа эрчимжүүлж байна.
Хятад Оросын эдийн засаг нь хамтын эрэлт хэрэгцээ их, урт хугацаанд стратегийн бодлого хэрэгжүүлж байна. Зарим түр хугацааны хүндрэл хоёр улсын хамтын ажиллагаанд нөлөөлөхгүй юм. Энэ жил “Хятад, Оросын түншлэлийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 15 жилийн ой тохиож байгаа. Бид уг гэрээнд тогтоосон нөхөрсөг харилцаагаа батжуулж, хоёр улсын дээд түвшний улс төрийн харилцааг бодитой хамтын ажиллагааны үр бүтээл болгож, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам өргөжүүлнэ.
Ван И: “Нэг бүс нэг зам” санаачилга илэрхий ахицтай байна
2016-03-11 17:23
Ван И: “Нэг бүс нэг зам” санаачилга илэрхий ахицтай байна.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх
