solongonews
Ван И Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай утсаар ярив
2025-11-06 10:00
Ван И Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай утсаар ярив

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 11-р сарын 5-ны өдөр Ираны Гадаад хэргийн сайд  Аббас Арагчитай утсаар ярилаа.

Ван И хэлэхдээ, Хятад улс Хятад, Ираны харилцааны хөгжилд маш анхаарал хандуулдаг. Энэ оны 9-р сард Ши Жиньпин дарга, Масуд Пезешкиан ерөнхийлөгч нар амжилттай уулзалт хийж, чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Ираны харилцааг гүнзгийрүүлэх талаар стратегийн удирдамж өгсөн. Ирэх жил Хятад, Ираны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Хятад улс Ирантай хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, үндэсний хөгжлийг хамтдаа ахиулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна. Хятад улс Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн дөрвөн санаачилгыг Иран идэвхтэй дэмжиж байгааг өндрөөр үнэлж байгаа бөгөөд Ираныг оролцуулан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран илүү шударга, эрх тэгш дэлхийн засаглалын тогтолцоог бий болгоход идэвхтэй хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэв.

Аббас Арагчи хэлэхдээ, Иран улс Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг маш анхаарч байгаа бөгөөд ирэх жил тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоор өндөр түвшний солилцоогоо бэхжүүлж, хамтын ажиллагааны нөөц боломжийг судалж, бие биенээ тууштай дэмжихэд бэлэн байна гэв.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл