ХКН-ын ӨМӨЗО-ны Ⅺ хорооны Ⅺ бүгд хурал буюу ӨМӨЗО-ны эдийн засгийн ажлын хурал 2025 оны 12-р сарын 29-ний өдөр Хөх хотод боллоо.
Бүгд хурлаар ӨМӨЗО-ны 2026 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхой болгож, чансаатай бүтээн байгуулалт, ард түмний сайн сайхан амьдралтай нягт холбоотой 7 үндсэн ажил үүрэг болгов. Эдгээр ажлууд нь ажлын байраар хангах, орлогоо нэмэгдүүлэх, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, ахмад настны халамж зэрэг өргөн хүрээг хамрав.
Үүнд:
1. Бодит эдийн засгийг бэхжүүлэх, уламжлалт аж үйлдвэрийн сүлжээг өргөтгөх, нэмэгдүүлэх, бэхжүүлэхэд анхаарч ажиллана.
2. Инновацид тулгуурласан хөгжлийг эрчимтэй ахиулж, онцлог, давуу талтай үйлдвэрлэл, хөгжилд нэн шаардлагатай салбаруудыг чиглүүлнэ.
3. Хэрэглээг дэмжих, хөрөнгө оруулалтыг тэлэх ажлыг уялдуулан дотоодын эрэлт хэрэгцээнд түлхүү анхаарна.
4. Өөрчлөлт шинэчлэлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, гол сорилтуудыг даван туулж, нийтийн өмчийн болон хувийн хэвшлийн Эдийн засгийг тууштай дэмжин хөгжүүлэх.
5. Бүс нутгийн эдийн засгийн төлөвлөлтийг оновчтой болгож, хот хөдөөгийн интеграци, зүүн, төв, баруун нутгийн аймаг хотуудын уялдаа холбоотой хөгжлийг цаашид ахиулна.
6.Социалист соёлыг цэцэглүүлэн хөгжүүлж, Шинэ эриний Ши Жиньпиний Хятадын онцлогтой социализмын тухай зааврын дагуу, ард түмнийг нэгтгэж, урам зориг өгөх.
7. Иргэдийн амьжиргааг нэн тэргүүнд тавьж, хүртээмжтэй, үндсэн болон аюулгүй байдалд суурилсан амьжиргааны хөгжлийг бэхжүүлэх болно гэжээ.
