
Дундад Египетийн харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээр хоёр тэргүүн зарлав.

Ши Жиньпин: -Египет нь Араб, Африк ба Исламын хөгжиж буй том орон Дундад, Египет харилцан хүндэтгэж, харилцан ойлголцон, харилцан дэмжсээр ирсэн юм. Дундад, Египетийн харилцаа нь Дундад, Африкийн харилцаа ба өмнө өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Египеттэй харилцаагаа хөгжүүлэхийг Дундад улс дээд хэмжээгээр чухалчлан үздэг. Өнөөдөр хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээр шийдсэн нь чухал бэлэг тэмдгийн чанартай үйл явдал юм. Хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх болно гэв.

Уулзалтын дараа хоёр тэргүүн "Дундад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулах тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, эдийн засаг, худалдаа, сансар судлал, эрчим хүч зэрэг олон салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр үзэглэх ёслолд байлцав.
