
БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүлэгч өршөөлийн зарлигт гарын үсэг зурж, Дундад улсын АТИХ-ын Байнгын Хорооны XII ээлжит 16-р чуулганаар энэ сарын 29-ний өдөр хэлэлцэн баталсан Дундад улсын АТИХ-ын Байнгын Хорооны өршөөл үзүүлэх тухай тогтоолд Японы эсрэг дайн, чөлөөлөх дайнд оролцсон зэрэг дөрвөн төрлийн ял эдэлж байгаа зарим хэрэгтэнд өршөөл үзүүлнэ.
Тэргүүлэгчийн өршөөлийн зарлигийн дагуу 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ардын шүүхээс гаргасан хүчин төгөлдөр шүүлтээр яг одоо ял эдэлж байгаа, суллагдсаны дараа нийгэм дээр аюул учруулахгүй дөрвөн төрлийн гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлнэ:
Нэг. Дундад улсын ард түмний Японы эсрэг дайн, Дундад улсын ардын чөлөөлөх дайнд оролцогсод.
Хоёр. БНХАУ байгуулагдсаны дараа, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, гадаадын дайн байлдаанд оролцсон ч авилга, хээл хахууль авсан гэмт хэрэгтэн, санаатайгаар хүний аминд хүрсэн, хүчирхийлсэн, дээрэм тонуул хийсэн, барьцаалсан, гал тавьсан, дэлбэрэлт хийсэн, аюултай бодис авч явсан ба бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, хар бүлгийнхний зохион байгуулалттай гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан, терроризмын арга хэмжээ зохион байгуулсан гэм хэрэгтэн, зохион байгуулалттай гэмт хэргийн гол хэрэгтэн ба удаа дараалан гэм хэрэг үйлдсэнээс бусад.
Гурав. 75 нас хүрсэн, биеийн байдал нь хүнд ноцтой тахир дутуу, өөрөө амьдралаа авч явах чадваргүй хэрэгтэн.
Дөрөв. Гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй, гурван жилээс илүүгүй хугацаатай хорих ял эдэлсэн буюу ял эдлэх үлдсэн хугацаа нь нэг жилээс ихгүй байх хэдий ч санаатайгаар хүний аминд хүрсэн, хүчирхийлсэн зэрэг хүнд ноцтой гэмт хэрэгтэн, терроризмын арга хэмжээний гэмт хэрэгтэн, мансууруулах бодис худалдаалснаас бусад.
2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дээр дурдсан нөхцөлд нийцэх ял эдэлж байгаа ялтан, ардын шүүхийн хуулийн дагуу шүүх хурлаар батлагдсаны дараа суллана гэж тэргүүлэгчийн өршөөлийн зарлигт дурдсан байна.
