
Хүлээн авартад хоёр улсын тэргүүн үг хэлжээ. Барак Обама хэлэхдээ: - Энэ удаагийн уулзалтаар Ши Жиньпин дарга бид хоёр, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар олон нийтлэг ойлголтод хүрлээ. Америк, Дундад хамтран ажиллах шаардлагатай бөгөөд хамтарч ажиллаж чадах юм. Учир нь хоёр ард түмний урт удаан найрамдал бидэнд энэ итгэлийг өгч байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Дунадын тосгоны иргэд Америкийн нисэгчийг аварч байсан. Тэр үеэс хоёр орны ард түмэн эв найртай болсон. Сүүлийн жилүүдэд хоёр талын иргэдийн аялал жуулчлал, их дээд сургуульд суралцах нь улмаар олширч, хэлхээ холбоо улам сайжирч байна. Сүүлийн үед хоёр орон хамтарч Африкийн Эбола вирустай тэмцэж, дэлхийн өрсөлдөөн сорилтыг зохицуулах талаар үлгэр жишээ үзүүлэв. Иргэдийн найрамдал улам нягтарч, хоёр орны харилцааны чухал тулгуур болж байна. Бид далай мэт уужуу багтаамжтай, үргэлжлэн хамтран ажиллаж, Америк, Дундадыг улам хүчирхэгжүүлэх ёстой гэжээ.
Ши Жиньпин: - Миний энэ удаагийн Америкт хийсэн айлчлал мартагдашгүй дурсамж болно. Би ерөнхийлөгч Барак Обаматай удаан ярилцаж, Дундад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон чухал нийтлэг ойлголтод хүрлээ гэжээ.
30 жилийн турш Дундад, Америкийн харилцаа харш саадыг туулан урагшилж, ер бусын амжилтад хүрлээ. Хамтын ашиг сонирхол, хамтын хариуцлагад нүүрлэж буй учраас Дундад, Америкийн харилцааны ирээдүй улам саруул сайхан болно гэдэгт итгэлтэй байна гэж Ши Жиньпин хэлжээ.
Тус хүлээн авалтад 220 орчим хүн оролцсон байна.
