solongonews
ӨМӨЗО-ны гадаад нээлтийг өргөжүүлэх “Нэг бүс нэг зам”
2016-03-13 20:03
ӨМӨЗО-ны гадаад нээлтийг өргөжүүлэх “Нэг бүс нэг зам”

2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн стратегийн бодлогыг Монгол Улсын “Тал нутгийн зам”-тай харилцан нэвтрэлцэх талд онцолсон байна. Энэ нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд алс хэтийн төсөв төлөвлөгөөг тодорхой болгосон төдийгүй Өвөр Монголын умардад нээлттэй байх бодлогод тодорхой чиглэлийг зааж өгсөн байна.
“Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлого нь Өвөр Монголд хөгжлийн аз тохиолыг авчирсан байна. Өвөр Монгол нь ОХУ болон Монгол Улстай хөршилж, 4200 гаруй километрийн хилийн шугам, 19 хилийн боомттой болжээ. Энэхүү давуу талаар Өвөр Монгол нь “Нэг бүс нэг зам”-ын эдийн засгийн бүсэд үгүйсгэж болшгүй үүрэг үзүүлж байгаа ажээ. Түүнчлэн Өвөр Монгол нь энэ хоёр хөрш гүрний бүс нутгуудтай олон салбарт харилцан нөхөх талтай байдаг нь хоёр орон хамтран ажиллахад бусад нөхцөлийг хангасан байна. Өнгөрсөн жилээс хойш Өвөр Монгол “Нэг бэхлэлт нэг бүс”-ийн бүтээн байгуулалтын талаар суурь төхөөрөмжийн хүрээнд холбогдон нэвтэрч, арилжаа худалдаа, соёлын солилцоо зэрэг 6 төрлийн 29 гол төслийг тогтоосон байна. Ингээд төрөл зүйлийн бүтээн байгуулалтыг тал бүрээр ахиулж, “Тал нутгийн торгоны зам”-ыг бүтээн байгуулахыг умардад нээлттэй шинэ түлхэц хүчин болгохоор дурдсан байна. Ялангуяа Манжуур, Эрээн хоёр боомт нь улсын гол хөгжүүлэн нээлт хийх туршилтын орноор зөвшөөрөгдсөн нь Хятад Монгол, Хятад Оросын олон цар хүрээнд хамтран ажиллах чухал хөшөөг нээсэн байна. Хятадын умардад нээлт хийх хаалга бөгөөд чухал бэхлэлт болсны хувьд өнгөрсөн жилээс Өвөр Монголын Өөртөө Засах Орон жил бүр 1.5 тэрбум юаний хөрөнгө оруулж боомтын суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг хийхээр болжээ.
Ойрын жилүүдэд “Нэг бүс нэг зам” стратегийн бодлогын хүрээнд Өвөр Монгол болон хөрш зэргэлдээ улс орон, эх газрын бусад бүс нутгуудын хооронд эдийн засгийн харилцаа нягтарсны зэрэгцээ боомтын эдийн засаг хурдтай хөгжиж байна. Одоогоор Манжуур болон Эрээн боомт нь Хятад, Оросын хоорондох эх газрын бараа бүтээгдэхүүний борлуулалтын 65 хувь, Хятад, Монгол хоёр улсын эх газрын бараа бүтээгдэхүүний борлуулалтын 95 хувийг тус тус эзэлж байна.
ӨМӨЗО-ны өөрчлөлт хөгжлийн зөвлөлийн эрхлэгч Бао Манд төлөөлөгчийн үзэж буйгаар: - Хятад улсын “Нэг бүс нэг зам” стратегийн бодлого нь ӨМӨЗО-ны гадаад нээлтийг өргөжүүлэх шинэ аз тохиолыг авчирсан бөгөөд Өвөр Монголыг Хятад улсын умардад нээлт хийх чухал цонх болгох хэрэгтэй гэсэн байна. Мөн Өвөр Монгол “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтад уусах гол ажил нь суурь төхөөрөмжийг харилцан холбох, харилцан нэвтрэхийг цаашид ахиулж, Бээжин-Улаанбаатар-Москвад нэвтрэх хонгилыг бүтээн байгуулах бөгөөд Орос, Монголын Өвөр Монголтой хөршилж буй газар нутгийг холбох хил алсалсан төмөр зам болон засмал замыг байгуулна. Төрийн бодлого болон ард иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр улсын хөрөнгө оруулалт, арилжаа худалдаа, соёлын солилцоо ба “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил”-ыг бүтээн байгуулна. Хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн Хятад, Монгол, Оросын хамтын худалдааны дүүрэг, ерөнхий гаалийг хамгаалах орон, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны орон, хилийн гаднах аж ахуйн хамтын ажиллагааны орныг байгуулж, Манжуур хотын ерөнхий гаалийг хамгаалах орон, “Эрээн хот - Замын-Үүд” зэрэг хил алсалсан эдийн засгийн хамтын ажиллагааны орныг бүтээн байгуулна. Хятад, Монголын худалдааны чуулганаар тавцан болгон Монгол, Орос зэрэг “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн дагуу орны арилжаа худалдааны солилцоог ахиулна. Үүний зэрэгцээ Өвөр Монголын малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах, болд төмөр, нүүрс, өнгөт төмөрлөг зэрэг аж ахуйн нэгжийн экспортыг дэмжиж, хил алсалсан цахим худалдаа зэрэг үйлчилгээний арилжааг хөгжүүлнэ.
Улсын “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын стратегийн бодлогын дагуу, умардад нээлт хийх нь Хятад-Орос, Хятад-Монголын гүнзгий хамтын ажиллагааг ахиулах бөгөөд хамтын хөгжлийг биелүүлэх болно. Түүнчлэн Өвөр Монголд эдийн засгийг хөгжүүлж, ард иргэдэд буян хишиг болох чухал боломжийг олгосон байна.
2020 он болоход Өвөр Монгол нь эх газрын бусад бүс нутаг болон далай дагуух орныг хамарсан, Орос, Монгол, Европыг залгасан нээлттэй хэлбэрийн эдийн засгийн шинэ бүтцийг бүрэлдүүлэх төдийгүй боомтын эдийн засаг, агаарын аяллын эдийн засаг эх газрын боомтын эдийн засаг зохистой хөгжиж, ойр хавийн муж орон болон хөрш зэргэлдээ улсын харилцан түшиглэн нягт холбогдсон эдийн засгийн хөгжлийн шинэ байдлыг бий болгох болно.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл