3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш 12 дугаар сонгуулийн АТИХ-ын Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хуралд оролцож байгаа Өвөр Монголын төлөөлөгчдийн баг Ардын их хурлын танхимын Өвөр Монгол танхимд багийн хурал хуралдуулж, засгийн газрын ажлын тайланг хянан зөвшилцөв.
Ван Жюнь хурлыг даргалж, Баатар, Фү Ин, Хан Чанфү нар хянан зөвшилцөхөд оролцов.
Ван Жюнь төлөөлөгч хэлэхдээ: -Ерөнхий сайд Ли Кечяний хийсэн “Засгийн газрын ажлын тайлан”-д намын арван наймдугаар их хурал ба арван наймдугаар хугацааны төв хорооны гуравдугаар бүгд хурал, дөрөвдүгээр бүгд хурлын зориг санааг бүх талаар хэрэгжүүлж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал ярианы үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, намын төв хорооны энэ жилийн ажлын төлөвлөлт шаардлагыг бүх талаар байрлуулж, өнгөрсөн нэг жилийн ажлаа дүгнэхдээ үнэнийг баримтлан бодтойг эрхэмлэж, намын төв хорооны нарийн будлиантай байдлыг жолоодох чадвар ба түвшин, аюул түгшүүртэй өрсөлдөөнийг аргацаах чадвар ба түвшин, шилдэг удирдах ур чадвар ба түвшнийг гүйцэд илрүүлэв. Энэ жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн тухай төлөвлөлт тохируулалт нь онцлох үйл явдлууд нь тодорхой, жолоодох чанараар маш чанга байж, намын төв хорооны эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалд зохицох, аж ахуйн хөгжлийн шинэ хэв байдлыг хөтлөн дагуулах стратегийн сэтгэц ба шинжлэх ухаанч бодлогыг гүйцэд илрүүлэв, “Тайлан” нь үнэнийг баримтлан бодтойг эрхэмлэсэн замыг нээн шинийг үүдсэн сайн тайлан болсон бөгөөд хүмүүсийн зоригийг хөвчлөн хүчийг нягтруулж, урмыг хөгжөөсөн сайн тайлан болжээ. Бид тайланг бүрмөсөн хүрээлж байна гэв.
Ван Жюнь хэлсэн нь: -2014 он бол Өвөр Монголын хөгжлийн явц дахь маш чухал ач холбогдолтой нэг жил болно. Нэг жилийн турш намын төв хорооны эрс чанга удирдлагад Бүх Өвөр Монгол орноороо ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал ярианы үзэл санааг гүнзгий суралцан хэрэгжүүлж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд ажиллах үеийн чухал ярианы үзэл санаагаар гол болгож, ӨЗО-ны хөгжлийн сэтгэцээ цаашид улам сайжруулав. Төвийн бүх зүйлийн шийдвэрт бодлогын төлөвлөлтийг бүх талаар хэрэгжүүлэн баталгаажуулж, эдийн засаг нийгмийн хөгжлийн шинэ хэв байдалд санаачилгаасаа зохицож, нэмэгдлийг тогтуун байлгах, өөрчлөлтийг ахиулах, бүтцийг тохируулах, ард олонд ашиг хүртээх, аюул түгшүүрээс сэргийлэх бүх зүйлийн ажлыг нэгдсэн байдлаар ахиулж, эдийн засаг нийгмийн хөгжлийг тогтуун байлгасан мөртөө тогтвортой хөгжүүлсэн. Намаа чанга засах шаардлагыг бүх талаар хэрэгжүүлэн баталгаажуулж, намын байгуулалтын бүх зүйлийн ажлыг оюун ухаанаа төвлөрүүлэн хичээн гүйцэтгэж, намын байгуулалтын шинжлэх ухаанч түвшнийг бүтэмжтэй дээшлүүлж, ӨЗО-ны өөрчлөлт нээлт ба орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ амжилтыг олов. 2015 онд Бүх Өвөр Монголоороо төвийн бүх зүйлийн шийдвэрт бодлогын төлөвлөлтийг бүх талаар хэрэгжүүлэн баталгаажуулж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал ярианууд ба Өвөр Монголд ажиллах үеийн чухал ярианы үзэл санааг гүнзгий хэрэгжүүлэн баталгаажуулсан ба энэ удаагийн бүх улсын “Хоёр хурал”-ын байрлуулалт тохируулалт ёсоор, эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалд санаачилгаасаа зохицож, эдийн засгийн үргэлжлэн эрүүлээр хөгжих ба нийгмийн эв нэгдлийн тайван байдлыг хичээн баталж, эх улсын умардын үзэмжийн орноо нэн үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулна гэв.
Баатар хэлэхдээ: -Ерөнхий сайд Ли Кэчяний хийсэн “Засгийн газрын ажлын тайлан” нь өөрчлөлт хийж шинийг үүдэх үзэл санаа болон ардын төлөө засаг явуулах онолыг баталж, үнэнийг баримтлан бодтойг эрхэмлэж, хүмүүсийн сэтгэлийг зоригжуулан урамшуулав. Шинэ нэг жилд, бид үзэл санаа үйл ажиллагаа төвийн эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдлын тухай төлөвлөгөө, “Засгийн газрын ажлын тайлан”-гийн шаардлага төлөвлөлтийг нэгтгэж, үргэлжлэн хөгжүүлэх, хэлбэрээ өөрчлөн хөгжүүлэх, зохицонгуй хөгжүүлэх, эв нэгдлийг хөгжүүлэх онолыг бий болгож, тогтуун байлгах мөртөө урагшлан давших ажлын ерөнхий хөг аясыг баримталж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ өөрчилж, эдийн засгийн шинэ нэмэгдлийг хичээн бий болгож, чухал дэд бүтэц, чухал аж үйлдвэрийн төсөл, аж үйлдвэрийн хэлбэрийг өөрчлөн шилдэг болгож хөгжүүлэх болон Хөхмөрний эдийн засгийн бүс зэрэг гурван том стратеги, ардын амьдралыг батлан сайжруулж эдийн засгийн шинэ нэмэгдлийг бий болгохын зэрэгцээ шинэ хэв байдал доорх шинэ давуу талыг цогцолж, Өвөр Монголын хөгжлийн шинэ давуу талыг нээн хөгжүүлэн, Бүх Дундад улсын хөгжилд шинэ хувь нэмэр үзүүлнэ гэжээ.
