
Ши Жиньпины тусгай нисэх онгоцоор Пакистаны агаарын хилд ороход Пакистаны JF-17 Тниndеr 8 байлдааны онгоц замын туршид хамгаалжээ.

Орон нутгийн цагаар 10 цаг 50 минутын үед Ши Жиньпины тусгай нисэх онгоц Нур Хан агаарын цэргийн нисэх онгоцны буудалд газардаж, Хоссайн болон Шариф ёслол төгөлдөр хүлээн авчээ.

Онгоцны буудлаас зочид буудал хүрэх зам дагуу Дундад болон Пакистаны төрийн далбааг өлгөж, "Пакистан Дундадын найрамдал мандтугай" гэх мэтийн уриа лоозон өлгөж байлаа.

Ши Жиньпин Пакистаны ард иргэдэд Дундадын ард түмний халуун мэндийг дэвшүүлж, хоёр орны ард түмний уламжлалт найрамдал өнө мөнх гэжээ. Тэрээр хэлэхдээ: -Дундад улс ямагт стратегийн өндөрлөг, алсын харцаар Дундад Пакистаны харилцааг үнэлдэг. Пакистан бол миний энэ удаагийн айлчлалын анхны улс, би Пакистаны удирдагч болон олон салбарын хүмүүстэй өргөнөөр хэлэлцэж, хоёр талын харилцаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэн хүлээж байна гэжээ.


