solongonews
Ли Чян Жянши мужид ажиллаж анхан шатны боловсон хүчин болон иргэдийг эргэв
2026-02-11 15:12
Ли Чян Жянши мужид ажиллаж анхан шатны боловсон хүчин болон иргэдийг эргэв

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 02-р сарын 09-нөөс 10-ны өдрүүдэд Жянши мужийн Ганьжөү хотод ажиллаж, хаврын баярын мэндчилгээ дэвшүүлэв. “Хувьсгалын хуучин суурин газрыг хөгжүүлэх тухай ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааврын үзэл баримтлалыг гүнзгий сайтар хэрэгжүүлж, хуучин суурин газрын бүтээн байгуулалтыг дэмжих тухай Намын төв хорооны төрөл бүрийн шийдвэр төлөвлөлтийг бүх талаар хэрэгжүүлж, онцлог, давуу талтай аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэн, ард иргэдийн амьжиргааг баталгаажуулж, сайжруулах ажлыг сайтар хийж, ард олныг илүү аз жаргалтай, амар амгалан, өөдлөн чинээлэгжсэн амьдралд хүргэх хэрэгтэй гэж онцоллоо.

Цагаан сар дөхөхийн хэрээр газар газар баярын уур амьсгалаар дүүрэн байна. Ли Чян Рүйжинь хотын Епин суурингийн Жүфан тосгон болон Янши тосгонд очиж, улаан армийн дайчдын үр хойчис, намын ахмад гишүүдийн гэрт очиж, тэдэнтэй тойрон суугаад ярилцав. Айл өрхийн орлого, хүүхдүүдийн ажил эрхлэлт, эмнэлгийн нөхөн төлбөр болон бусад нөхцөл байдлын талаар асууж, мөн тухайн нутгийн удирдлагуудаас хөдөө тосгоны нийгмийн хамгаалал, хамтын аж ахуйг хөгжүүлэх, хүндрэлтэй хүмүүст үзүүлэх тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. 

Зохиогч: ЗӨҮ ВЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл