Ши Жиньпин дарга эх орондоо буцаж ирэв
2014-11-24 10:38
Дундад улсын дарга Ши Жиньпин 23-нд Бээжин хотноо буцан ирэв.

Дундад улсын дарга Ши Жиньпин 23-нд Бээжин хотноо буцан ирэв. Тэрээр Их 20-ын бүлгийн удирдагч нарын 9-р дээд уулзалтад оролцож Австрали, Шинэ Зеланд, Фижид төрийн айлчлал хийж, Номхон далайн арлын орнуудын удирдагчдын уулзалтад оролцсон юм. Орон нутгийн цагаар 23-ны үдээс өмнө дарга Ши Жиньпин Фижигийн Надигаас эх орондоо иржээ. Ши Жиньпин даргыг Фижигийн иргэд зочид буудлаас онгоцны буудлын замын дагуу хоёр орны төрийн далбааг барин жагсаж үдэн мордуулжээ. Фижигийн Ерөнхий сайд Байнимарама онгоцны буудалд Ши Жиньпин даргад зориулан үдэлтийн ёслол хийжээ.
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
