solongonews
ОХУ ”Шинэ Торгоны зам” эдийн засгийн бүсэд чухал үүрэгтэй
2016-01-19 16:37
ОХУ бол ”Шинэ Торгоны зам” эдийн засгийн бүсэд чухал үүрэгтэй оролцогч хэмээн Москва дахь БНХАУ-ын Элчин сайд Ли Хуэй хэлсэн байна.

"Шинэ Торгоны зам" эдийн засгийн бүсийг олон улс орнууд сонирхож байна. Гэхдээ эдгээрийн дотор ОХУ хамгийн том хөрш, БНХАУ-ын стратегийн түншийн хувиар Торгоны замын төсөлд чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

Тэрээр үүнийг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлаж байгаа юм. Нэгдүгээрт хоёр улсыг газарзүйн өвөрмөц байрлал нэгтгэж байна. Хятад, Оросын нутаг дэвсгэрийг заагласан 4300 км зурвас газар бий гэлээ.

Харин хоёр дахь хүчин зүйл нь улс төрийн харилцаа гэж тодорхойлсон юм. "Дэлхийн их гүрнүүдийн дотор Хятад-Оросын харилцаа хамгийн сайн байдаг гэдгийг энд онцолмоор байна. Хоёр улсын удирдагчид жил болгон уулзалт зохион байгуулдаг. Засгийн газар, хороодын дарга хооронд тогтмол уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байгааг онцоллоо.

Ши Жиньпин Төв Ази, Европын орон зайд эдийн засгийн интеграцыг хөгжүүлэх зорилгоор торгоны замыг сэргээж, “Торгоны шинэ зам” байгуулах тухай 2013 оноос ярьж эхэлсэн юм. Газар зүйн хувьд энэ нь Төв Ази, Өмнөд Ази, Баруун Ази, Евразийн хамарч байна. “Шинэ Торгоны зам” төслийн хүрээнд тус улс импортоор авдаг эрдэс баялаг болон экспортод гаргадаг бараа таваарынхаа тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн коридорыг улам олон салаа мөчиртэй болгох юм. Тодруулбал бараа бүтээгдэхүүнээ Баруунаас Зүүн рүү давуу нөхцөлөөр нийлүүлэх худалдааны коридор бий болгох аж. Хятад Номхон далайгаас Балтын тэнгис хүртэл төмөр зам барихаар төлөвлөж байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : РИА Новости
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл