
Ши Жиньпин дарга тэмдэглэхдээ:
Сүүлийн үед ширүүн бороо, хүчтэй салхины улмаас Гуанши, Хүбэй, Ганьсү болон бусад газарт далан нурах, хөрсний гулгалт зэрэг гамшиг дараалан гарч, олон тооны хүн эндэж шархдан, эдийн засгийн ноцтой хохирол учруулсан байна. Аврах, тусламж үзүүлэх, гэмтэж шархадсан хүмүүсийг эмчлэх, гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг бүх хүчээрээ зохион байгуулж, хүн эндэж шархдах байдлыг хамгийн бага хэмжээнд хүртэл хязгаарлаж, хоёрдогч гамшгаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн байна.
Дарга Ши Жиньпин:
- Үерийн хяналтын өнөөгийн нөхцөл байдал хүнд бөгөөд төвөгтэй байгаа, олон газар, холбогдох байгууллагууд тогтоосон төлөвлөгөө, арга хэмжээг хэрэгжүүлэхийг сайтар баталгаажуулж, сэрэмжгүй тайван байдал болон аз түших назгай талаа шийдэмгий даван туулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэх үүрэг хариуцлагыг хатуу баримтлан хэрэгжүүлж, гол мөрөн, нуур, согогтой усан сан, геологийн гамшигт өртөмтгий бүс нутаг зэрэг эрсдэл, далд аюулыг гүнзгийрүүлэн судалж, нөхөн сэргээх ажлыг сайтар хийж, хяналт, эрт сэрэмжлүүлэг, онцгой байдлын аврах бэлэн байдлыг бэхжүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах зэрэг бүх ажлыг үнэнхүү сайтар биелүүлж, хүмүүсийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй онцоллоо.
