solongonews
Ван Жүнь Герман улсаас Дундад улсад суугаа элчин сайдтай уулзав
2015-05-15 10:36
Ван Жүнь Герман улсаас Дундад улсад суугаа элчин сайдтай уулзав.


 
        5 дугаар сарын 13-нд ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Жүнь Хөххотноо Герман улсаас Дундад улсад суугаа элчин сайд Michael Clauss-г хүлээн авч уулзав.
        Ван Жүнь: -Өвөр Монголын үндсэн байдлыг танилцуулж, Намын 18 дугаар хурлаас хойш Өвөр Монгол Төв хорооны бат чанга удирдлага дор дарга Ши Жиньпиний чухал яриаг шуурхай хэрэгжүүлэн, эдийн засаг үргэлжлэн хөгжиж, эв нэгдэлтэй нийгмийг байгуулан, иргэдийн амьдрал сайжран, үндэстэн ард түмэн амар тайван байж, ажил төрөл өрнүүн хөгжиж байна. Эдийн засгийн талд Төв хорооноос тогтуун, нэмэлт бүтцийн төлөвлөлт, өөрчлөлтийг ахиулан эдийн засгийн өсөлт хурдан болов. Гадаад нээлтийн талд улсын "Нэг бүс нэг зам"-ын бодлогыг хэрэгжүүлэн, Орос Монгол улсаар гол болгон гадаад нээлтийг өргөтгөж байна. Германы зэвсэг тоног төхөөрөмж үйлдвэрлэх аж ахуй, шинэ эрчим хүчний аж үйлдвэр дэлхийд тэргүүлж байхад Өвөр Монголын хувьд цэвэр эрчим хүч, нүүрс химийн аж үйлдвэр, өнгөт төмөрлөг, машин тоног төхөөрөмжийн үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах болон аялал жуучлалын салбарыг тус тус хөгжүүлж байна. Германы аж ахуйн нэгж Өвөр Монголд хөрөнгө оруулан хамтран аж ахуйгаа хөгжүүлэн, хоёр талын харилцаа хамтын ажиллагаа улам бэхжин хөгжихийг хүсэж байна гэв.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл