solongonews
Ши Жиньпин 2026 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ
2025-12-30 15:13
Ши Жиньпин 2026 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 31-ний орой 19:00 цагт Хятадын Төв Радио Телевиз болон интернэтээр 2026 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхээр боллоо.

Мэндчилгээг Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий суваг, мэдээний суваг, гадаадад чиглэсэн хятад хэлний суваг, 4K суваг, мөн Хятадын Олон улсын телевиз (CGTN)-ийн гадаад хэлний бүх суваг, радио сувгаар зэрэг дамжуулна. Түүнчлэн Хятадын Төв Радио Телевиз, Ардын өдрийн сонин, Шиньхуа агентлаг зэрэг мэдээллийн гол байгууллагуудын албаны вэб сайт, CCTV News апп зэрэг шинэ медиа платформоор нэгэн зэрэг хүргэнэ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл