solongonews
Ши Жиньпин “Хоёр чуулган”-ы үеэр ямар цагийн хуваарьтай байдаг вэ?
2016-03-05 21:17
Ши Жиньпин “Хоёр чуулган”-ы үеэр ямар цагийн хуваарьтай байдаг вэ?

3 дугаар сарын 4-ний өдрийн үдээс хойш ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулганд оролцож буй ардчилсан барилгын холбоо болон аж үйлдвэр худалдааны холбооны гишүүдтэй уулзаж, тэдний дэвшүүлсэн санал зөвлөгөөг сонсов.

3 дугаар сарын 5-ны өдрийн 09:00-д Ши Жиньпин XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы нээлтэд оролцлоо.

3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш, Ши Жиньпин XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы Шанхай хотын төлөөлөгчдийн багийн хуралд оролцов. 

Жил бүр нэг удаа болдог “Хоёр чуулган”-ы цаг үе эхэллээ. Тэгвэл нам төрийн хамгийн дээд удирдагч, мөн БХАТИХ-ын төлөөлөгч болох Ши Жиньпин “Хоёр чуулган”-ы үеэр ямар цагийн хуваарьтай байдаг бол?

XHSXHSD-ээс өнгөрсөн гурван жилийн “Хоёр чуулган”-аар Ши Жиньпин ямар үйл ажиллагаатай байсан тухай та бүхэнтэй хамт эргэцүүлэх болно.

УТЗЗ-ийн чуулган

УТЗЗ-ийн чуулган нь 3 дугаар сарын 3-ны үдээс хойш нээгддэг. Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин байнга нээлтэд оролцож, индэр дээр сууж, мөн чуулганы хаалтад оролцож байна.

Хаалтаас гадна бас нэгэн чухал үйл ажиллагааг Ши Жиньпин жил болгон гүйцэтгэдэг, юу гэвэл чуулганд оролцох гишүүдтэй уулзан, хамтарсан багийн хуралд оролцож, гишүүдийн саналыг сонсон, бас чухал илтгэл тавьдаг. Өнгөрсөн гурван жилд, Ши Жиньпиний энэхүү үйл ажиллагааг УТЗЗ-ийн чуулган нээгдсэний 2 дахь өдөр буюу 3 дугаар сарын 4-ний өдөрт тохируулж байв.

БХАТИХ-ын чуулган

УТЗЗ-ийн чуулгантай харьцуулбал Ши Жиньпиний БХАТИХ-ын чуулганы хугацаан дахь цагийн хуваарь нь бүр ч завгүй байдаг. Голдуу:

- Хуралд бэлтгэнэ. Чуулган нээгдэхийн өмнө өдөр буюу 3 дугаар сарын 4-ний өдөр бэлтгэл хурал болдог. Бэлтгэл хурлын зорилго нь уг чуулганы тэргүүлэгчдийн баг болон нарийн бичгийн даргыг сонгож, хурлын хөтөлбөрийг тогтоодог.

- Тэргүүлэгчдийн багийн хурал. Бэлтгэл хурлын дараа болон БХАТИХ-ын чуулганы хугацаанд хэдэн удааны тэргүүлэгчдийн багийн хурал болдог. Ши Жиньпин сүүлийн жилүүдэд тэргүүлэгчдийн багийн гишүүнээр оролцсоор байна.

- Нээлтийн ёслол, бүгд хуралдаан, хаалтын ёслол. Тэргүүлэгчдийн багийн гишүүн болсны хувьд Ши Жиньпин индэр дээр сууж, бүх улсын 3000 шахам төлөөлөгчдийн хамт засгийн газрын ажлын тайлан, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан, Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд Прокурорын ажлын тайланг сонсдог.

- Төлөөлөгчдийн багийн зөвлөлдөөнд оролцоно. Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин өөрөө гишүүн нь болох Шанхай хотын төлөөлөгчдийн баг болон Ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийн багт оролцохыг баримталсаар байна.
Энэхүү хоёр төлөөлөгчдийн багаас гадна 2013 оноос нааш Ши Жиньпин жил болгон бусад гурван төлөөлөгчдийн багийн хуралд оролцож байна. 2013 онд Ляонин, Жянсү, Төвдийн төлөөлөгчдийн багийн хуралд оролцож, 2014 онд Гуандүн, Гүйжөү, Аньхүй мужийн төлөөлөгчдийн багийн хуралд оролцсон бол 2015 онд Жянши, Гуанши, Гирин мужийн төлөөлөгчдийн багийн хуралд оролцсон байна. Ши Жиньпин төлөөлөгчидтэй өөрчлөлт шинэчлэлт, бүтээлч хөгжил, байгаль орчны хамгаалалт... мэдээж хамгийн халуун сэдэв болох ядуурлыг бууруулах зэрэг асуудлын эргэн тойронд зөвшилцдөг байна.

Найруулагч: Urihan
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл