
Хятад улсын дарга Ши Жиньпин уг хуралд оролцож "Олон улсын цөмийн аюулгүй байдлын системийг эрчимжүүлж, дэлхийн цөмийн аюулгүй байдлын засаглалыг ахиулъя" сэдвээр чухал үг хэлж, олон улсын цөмийн аюулгүй байдлыг шударга, зүй зохистой, хамт ашиг хүртсэн системийг байгуулахыг тойронд Хятад улсын бодлогын үзэл баримтлалыг бүх талаар тодорхойлон өгүүлж, цөмийн аюулгүй байдлын салбарт Хятадын гаргасан шинэ ахицыг танилцуулж, Хятадын дотоодынхоо цөмийн аюулгүй байдлыг чангатгаж олон улсын хамтын ажиллагааг ахиулах талаар авч байгаа арга хэмжээг танилцууллаа.

Энэ удаагийн дээд уулзалт олон улсын цөмийн аюулгүйн системийг эрчимжүүлэх уриан дор болж, нийт 52 орны төрийн тэргүүн, бие төлөөлөгч, олон улсын байгууллагын албаны хүмүүс хуралд оролцлоо.

Ши Жиньпин: Би Гаагт болсон цөмийн аюулгүй байдлын 3 дахь уулзалтад шударга, зүй зохистой, хамт ашиг хүртсэн олон улсын цөмийн аюулгүйн систем байгуулах талаар өгүүлж байсан. Энэ удаа бид улс төрийн талд түлхүү анхаарал тавьж, олон улсын нийтлэг ойлголтыг хуримтлуулан, хамтран ажиллаж, хамт ашиг хүртэхээр гол болгосон олон улсын шинэ хэлбэрийн харилцааг тогтоох, үндсээр нь засах, дэлхийн хэмжээнд засахыг ахиулах ёстой. Үндэсний хариуцлагыг эрчимжүүлж, цөмийн аюулгүйн байдлыг стратеги хэрэгжүүлж, үргэлжийн хамгаалалт тогтоох хэрэгтэй. Олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цөмийн аюулгүй байдлын хамтын цогцыг байгуулж, зохицонгуй зэрэгцэн урагшилж, цөмийн соёл бий болгож, хамт байгуулах, хамт эдлэх уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.
