Хятад улсын дарга Ши Жиньпин болон тусгаар тогтносон Самоагийн улсын төрийн тэргүүн Туймалай Алифано нар 11-р сарын 6-нд харилцан баярын цахилгаан илгээж, Хятад, Самоагийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд харилцан баяр хүгэв.
Ши Жиньпин онцлохдоо:
-Хятад, Самоа хоёр улсын найрсаг харилцаа дидломат харилцаа тогтоосон өнгөрсөн хагас зуунд харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тууштай дэмжсээр ирсэн. Хоёр талын улс төрийн итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа үр өгөөжөө өгч, соёлын солилцоо тасралтгүй өргөжин тэлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээсэн юм гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, миний бие Хятад, Самоагийн харилцааны хөгжлийг чухалчлан үзсээр ирсэн бөгөөд эрхэм ерөнхийлөгч Туймалай Алифанотай хамтдаа хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд тохиолдуулан уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн хөгжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Самоагийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ хуудсыг хамтдаа нээхэд бэлэн байна гэжээ.
Туймалай Алифано хэлэхдээ:
-Хятад, Самоа хоёр орон дипломат харилцаа тогтоосон 50 жилд хоёр талын харилцаа тасралтгүй хөгжиж, найрсаг хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр ирсэн. Хятадын талын Самоагийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг удаан хугацаанд хүндэтгэж, улмаар Самоагийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд үнэтэй дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Хятад, Самоагийн харилцаа цаашид шинэ шатанд гарч, хоёр орны ард түмний найрамдал улам гүнзгийрч, хоёр улс илүү энх тайван, хөгжин цэцэглэсэн ирээдүйг бүтээх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна гэжээ.
