БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07-р сарын 29-нд Сан-Томе ба Принсипи Ардчилсан Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Карлуш Нова (Carlos Nova)-д баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин хэлэхдээ " Сүүлийн жилүүдэд Хятад, Сан-Томе ба Принсипигийн харилцаа тогтвортой хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон чухал асуудлаар харилцан тууштай дэмжиж, бодит хамтын ажиллагаа бүх салбарт үр өгөөжтэй хөгжсөн байна".
Хятад, Сан-Томе ба Принсипигийн харилцааны хөгжилд миний бие маш их ач холбогдол өгдөг бөгөөд ерөнхийлөгч тантай хамтран Хятад–Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд тасралтгүй ахиулан хөгжүүлж, хоёр ард түмэнд улам их үр өгөөж хүртээхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэв.
