Төрийн дуулал эгшиглэж, бүх үзэгчид нэгэн дуугаар дуулж, таван одтой улаан туг салхинд намирав.
“Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг зогсоож боломгүй! Хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн эрхэм үйлс гарцаагүй ялах болно!” ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин нижгэнэн, удаан үргэлжилсэн алга ташилтын дунд чухал илтгэл тавив. Цэргийн сүр жавхлант хөгжмийн дунд дарга Ши Жиньпин Чан-Ань төв гудамж дагуух цэргийн жагсаалыг хянав.
Парадад оролцсон офицер дайчид нямбай бүтэцтэй, хийморь лундаатай, хуягт машинууд нь эмх цэгцтэй жагсаж, сүр жавхаатай байлаа.
Парадад эхэлж оролцогч 45 бүрэлдэхүүн (когорт) Тянь Аньмэний талбайн урдуур алхан өнгөрөв.
Талбай даяар “Эх орны магтаал” нэртэй хөгжим эгшиглэх үед 80 мянган энхийн цэнхэр тагтаа дэрхийн нисэв. Улс орон даяар Цагаан хэрмийн дотор, гадна Хятадын 1.4 тэрбум хүн ардын зүрх сэтгэл "Хайрт эх орноо дуулж, энэ мөчөөс эхлэн хөгжил цэцэглэлт, хүчирхэгжин мандах ирээдүй зүг урагшлах болно" гэсэн баяр хөөрөөр дүүрэн байлаа.
Түүхийг дурсаж, амь үрэгдэгсдийг дурсан, энх тайвныг эрхэмлэж, ирээдүйг бүтээнэ. Энэ бол ялалтын дуу, ялалтын өдрийн сүр жавхлант дүр төрх.
Энэ дуу сэтгэл зүрхийг догдлуулж, бидний нүдэнд эх оронч баатруудын эрэлхэг дүр дахин тодрох мэт.
Тэд бол цуст тулалдаанд оролцсон эрэлхэг дайчид юм. Энэ бол Японыг эсэргүүцэх дайнд эх орноо хамгаалахын тулд цусаа урсгаж, эх орныхоо төлөө амиа өгсөн генерал Зуо Чюань юм. Энэ бол “Эх орныхоо төлөө амиа өгөхөөс буцахгүй, цусаа урсган тэмцсэн” баатар бүсгүй Жао Имань. Энэ бол Тайержуаны цуст тулаан, Пиншингуаны агуу ялалт, бор шувууны дайн, довтолгооны дайн, туннелийн дайн, мина тэслэх дайн зэрэг эсэргүүцлийн дайнуудын үеэр Хятадын 3.8 сая гаруй цэрэг цусаа урсгаж өнөөдрийн энх тайван амьдралыг бидэнд авчирсан юм.
Энэ бол эх орон, ард түмнээ хамгаалахын тулд гэр орноо золиосолсон хүмүүс юм. Хичнээн олон ээжүүд хөвгүүдээ дайнд илгээж, хичнээн олон гэргий эр нөхрөө тулалдаанд илгээж, хичнээн олон ажилчид маань амь насаа золиослон үйлдвэрлэл эрхэлж, хичнээн олон худалдаачид маань хөрөнгөө хоослов доо. Зүүн өмнөд Ази дахь Хятад улсын иргэн Жэн Чаожюн Японыг эсэргүүцэх зорилгоор хандивын аян өрнүүлсэн байдаг. Мөн Тайваний Үфэн дүүрэг дэх Линь овгийнхон гурван үеэрээ тулалдсаар байсан. Хонгконгод багшилж байсан Ли Шухуань долоон хүүхдээ Японы эсрэг дайны фронтод илгээжээ. Өнөөдөр энэ түүхийг эргэн сөхвөл хүн бүрийн сэтгэлийг догдлуулж байна.
Тэд бол тууштай, гуйвшгүй олон улсын найзууд байсан. ЗХУ-ын нисгэгч Куришенко Хятадын нутагт Япончуудтай тулалдаж, Канадын эмч Норман Бетхуне бусдын амь насыг аврахын тулд өөрийн амь насаа алдаж, Германы бизнесмэн Жон Рабе Хятадын дүрвэгсдийг хамгаалж, Америкийн сэтгүүлч Эдгар Сноу нар Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны баатарлаг үйлсийг сурвалжилж байсан юм. Хятадын засгийн газар, ард түмэн Японы түрэмгийллийг эсэргүүцэх Хятадын ард түмний тэмцэлд тусалсан гадаадын засгийн газар, олон улсын анд нөхдөө хэзээ ч мартахгүй!
14 жилийн цуст тулалдаанд Хятадын ард түмэн хүчирхэг дайснуудтай тууштай тэмцэж, мах цусаараа эх орноо хамгаалах хана хэрэм босгож, харийн түрэмгийллийн эсрэг орчин үеийн дайны анхны бүрэн ялалтыг байгуулсан. Түүнчлэн асар их хохирол амсан хүн төрөлхтний соёл иргэншлийг аварч, дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан юм.
Хэдийнээ 80 жил өнгөрсөн ч тэр түүхийг мартаж болохгүй. 80 жилийн зоригтой дэвшлийн үр дүнд дэлхийг донсолгосон өөрчлөлтүүд гарсан. Өнөөдрийн Хятад улс цоо шинэ дүр төрхтэй орон болсон юм.
Бид энх тайвныг хамгаалах хүчирхэг хүчийг эзэмшдэг. Парадын хүчирхэг хүч нь мөн энх тайвны хүч юм. Хятадын ардын чөлөөлөх арми бол нам, ард түмний бүрэн итгэж болох баатарлаг хүч байсаар ирсэн. Үндэсний бүрэн эрх, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалд стратегийн дэмжлэг үзүүлж, дэлхийн энх тайван хөгжилд улам их хувь нэмэр оруулах бүрэн боломжтой.
Өнгөрсөн үеэсээ сургамж авч, ирээдүйгээ бараалан, бид заавал ялна гэсэн итгэлээр дүүрэн байна. Хятадын онцлогтой социализмын зам бол үндэсний хөгжил цэцэглэлт, үндэстний сэргэн мандалтын зам, энх тайвнаар хөгжиж, хамтдаа хожих зам. Хятадын орчин үеийн шинэчлэл бол энх тайван хөгжлийн замаар замнах орчин үеийн зам юм. Хятад улс үргэлж дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг дэмжигч хүчин байх болно. Цэргийн парад зохион байгуулсан нь Хятадын ард түмэн түүхийн зөв талд, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн талд тууштай зогсож, энх тайвны хөгжлийн замыг тууштай баримтлан, бүх улс орны ард түмэнтэй гар нийлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйг цогцлоохын төлөө хичээн зүтгэх болно гэдгийг дахин нотолж байна.
Түүх өнгөрсөн үеийг тэмдэглэж, ирээдүйг гэрэлтүүлдэг. Дайн бол энх тайвны үнэ цэнийг илүү сайн ойлгох боломжийг бидэнд олгодог толь юм. Дурсамж бол түүнийг хамгаалах үүрэг хариуцлагаа бидэнд сануулдаг сэрэмжийн дохио.
Ялалтын баярын жагсаалын ач холбогдол нь түүхийг эргэн харахаас гадна, ирээдүйг харах. Хүн төрөлхтний хувь заяа нягт холбоотой. Бие биедээ эрх тэгш хандаж, эв найрамдалтай амьдарч, бие биенээ дэмжиж байж л бүх улс орон, үндэстэн нийтлэг аюулгүй байдлаа хамгаалж, дайны үндсэн шалтгааныг арилган, түүхэн эмгэнэлт явдал дахин давтагдахаас сэргийлж чадна!
Шударга ёсонд итгэх итгэл няцашгүй, энх тайвныг хүсэх хүсэл тэмүүлэл тасрахгүй, ард түмний хүч чадал дийлдэшгүй!
