Хятад улсын дарга Ши Жиньпин 8 дугаар сарын 24-нд Мирза Фахрул Ислам Аламжирт цахилгаан илгээж, түүний Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Бангладеш бол уламжлалт найрсаг харилцаатай хөрш орнууд юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 51 жилийн хугацаанд хоёр улс харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, хоёр талын язгуур ашиг сонирхол болон чухал асуудлаар бие биенээ дэмжиж ирсэн юм. Мөн улс орнуудынхаа орчин үеийн шинэчлэл, хөгжлийн замд гар нийлэн урагшилж, хоёр орны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт, сорилтыг даван туулсаар ирсэн билээ.
Би Хятад, Бангладешийн харилцааны хөгжлийг чухалчилж ирсэн бөгөөд Ерөнхийлөгч Мирза Фахрул Ислам Аламжиртай хамтран уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн бэхжүүлж, стратегийн харилцаа холбоогоо нэмэгдүүлэн, “Бүс ба зам” санаачилгын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг урагшлуулж, бүх салбарын харилцан солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, шинэ эрин үеийн Хятад-Бангладешийн хувь заяаны цогц нэгдлийг байгуулалтыг улам гүнзгий, бодит үр дүнд хүргэж, улмаар хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.
