solongonews
Хятадын төв засгийн газрын хөдөө аж ахуйн ажлын хурал боллоо
2025-12-30 15:15
Хятадын төв засгийн газрын хөдөө аж ахуйн ажлын хурал боллоо

Хятадын төв засгийн газрын хөдөө аж ахуйн ажлын хурал 12-р сарын 29–30-нд Бээжин хотноо болов. Хурал нь Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгож, ХКН-ын XX их хурал болон Төв хорооны холбогдох бүгд хурлуудын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлэн, өнөөгийн “хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын ажлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, 2026 оны хөдөө аж ахуй, хөдөө тосгоны ажлын гол зорилтуудыг тодорхойллоо.

Хурлын өмнө ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хурал болж, “хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын ажлыг сайтар хэрэгжүүлэх талаар тодорхой шаардлага дэвшүүлэв. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин уг ажлын талаар чухал заавар өгч, 2026 он нь “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил тул энэхүү ажлын ач холбогдол онцгой гэдгийг тэмдэглэлээ.

Түүнчлэн хөдөөгийн орчныг сайжруулах, тосгон сууринг цэгцтэй, тогтвортой хөгжүүлэх урт хугацааны бодлогын туршлагыг судлан нутагшуулах, орон нутгийн онцлогт нийцсэн амьдрахад таатай, ажиллахад тохиромжтой, үзэсгэлэнтэй хөдөө тосгодыг байгуулахыг онцлов.

Хуралдаанаар хөдөө аж ахуйн хүчирхэг улс байгуулах ажлыг хурдасгах, үр тариа болон тосны ургамлын үйлдвэрлэлийг тогтвортой барих, тариалангийн газрын хамгаалалт, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн инновацыг бэхжүүлэх, хөдөөгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хөдөө орон нутгийн засаглалын үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл