solongonews
“Хятад, Монгол, Эрээн хот – Замын-Үүд хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар хамтран ажиллах ерөнхий төсөл” -д гарын үсэг зурлаа
2016-05-06 22:49
5 дугаар сарын 5-ны өдөр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдаан Монгол улсын Улаанбаатарт болжээ. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хүчэн нар хамтран даргалав.

Зургийг Э.Туяа

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын төслүүдийн ажлыг аль болох хурдан урагшлуулахаар “Хятад, Монгол, Эрээн хот – Замын-Үүд хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар хамтран ажиллах ерөнхий төсөл” зэрэг олон гэрээнд гарын үсэг зуржээ.

Эрээн хот нь Хятад улсын дарга Ши Жиньпингийн Монгол улсад айлчлах үеийн “ Хятад, Монголын бүх талын хамтын ажиллагааг ахиулж, хил дамнасан эдийн засгийн бүсийг байгуулах хэрэгтэй” гэсэн уриалгаар,“ Эрээн хот – Замын-Үүд хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар хамтран ажиллах ерөнхий төсөл”-ийг боловсруулжээ. Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн талбай нь 18 кв km байж, олон улсын арилжаа, санхүү, импорт экспорт, цахилгаан бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлал, олон улсын санхүүгийн үйлчилгээ төвлөрсөн орон бүс болох юм. /Ван Лихуа/

 

Найруулагч: С.Сараа
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл