Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны эмхэтгэн редакторлосон “Ши Жиньпиний нийгмийн хамгааллын талаарх чухал илтгэлийг гүнзгий судлах нь” номыг саяхан Ардын хэвлэлийн газар хэвлүүлж, орон даяар тараажээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний нийгмийн хамгааллын тухай чухал илтгэлүүд нь нийгмийн хамгааллын хөгжлийн үйлсийн хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлж, шинэ эрин үед Хятадын нийгмийн хамгааллын өндөр чанартай хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, үндсэн удирдамж хангаж байна. Тус ном нь түүхэн туршлага, өнөөгийн нөхцөл байдал, үүрэг зорилтууд, шинэчлэлийн арга хэмжээ зэрэг талыг хамарсан 15 бүлэгтэй. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний нийгмийн хамгааллын тухай чухал илтгэлүүдийн чухал зүйл, оюун санааны мөн чанар, баялаг утга агуулга, практик шаардлагуудыг гүнзгий тайлбарласан байна.
