Унгарын ерөнхий сайд Виктор Орбан 11-ний өдөр Будапештэд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.
Ван И Хятадын удирдагчдын чин сэтгэлийн мэндчилгээг Орбанд дамжуулаад:
- Хоёр орны удирдагчид харилцан итгэлцэл, нөхөрлөлийн бат бөх суурийг бий болгож, Хятад, Унгарын харилцааны эрүүл хөгжлийн стратегийн баталгааг бий болгосон. Хятад улс Хятадын талаар баримталж буй урт хугацааны найрсаг бодлого болон Ерөнхий сайд Орбаны тэргүүлсэн засгийн газрын Хятад, Унгарын хоорондын бүх талын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж байгааг өндрөөр үнэлж байна. Хятад, Унгарын харилцаа нь харилцан хүндэтгэл, эрх тэгш байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан бөгөөд хүчтэй хөгжлийн хөдөлгөгч хүч, өргөн цар хүрээтэй хөгжлийн хэтийн төлөвтэй юм. Унгар улс Хятадын орчин үеийн хөгжлийн боломжийг хуваалцан, хөгжлийг хамтдаа урагшлуулахыг бид сайшааж байна. Унгар улс Хятадын гол ашиг сонирхолд хамаарах асуудлуудад цаашид ч хүчтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт мөн итгэж байна. Хятад улс Унгарын дотоод хэрэгт гаднын оролцоог эсэргүүцэхийн зэрэгцээ Унгар улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний нөхцөл байдалд нь тохирсон амжилттай замыг бий болгоход нь үргэлж дэмжиж байх болно. Хятад, Унгарын хамтын ажиллагааны амжилтын түүх Европ болон дэлхийд бодит нөлөө үзүүлэх бөгөөд Унгар улс Хятад, Европын холбооны харилцааны эрүүл хөгжлийг ахиулахад эерэг үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэж хэллээ.
Орбан Ван И-гээс Хятадын удирдагчдад чин сэтгэлийн мэндчилгээгээ дамжуулахыг хүсээд:
- 2024 онд Ши Жиньпин даргын Унгарт хийсэн түүхэн айлчлал нь Унгар, Хятадын уламжлалт нөхөрлөлийг бэхжүүлж, янз бүрийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн гэдгийг тэмдэглэв. Унгар улс Хятадын хөгжлийн ололт амжилтыг биширч байгаа бөгөөд Хятадын олон компани Унгарт хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхийг сайшааж байна. Унгар улс нэг Хятадын бодлогыг хатуу баримталж, Хятад улстай бүх талын хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Унгар улс Европын Холбоо болон Хятадын хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг цаашид ч идэвхтэй ахиулах болно гэж хэлэв.
Ван И айлчлалынхаа үеэр Унгарын Гадаад хэргийн сайд Сийяртотой хэлэлцээ хийх бөгөөд сэтгүүлчидтэй уулзах болно.
