solongonews
Монголын сэтгүүлчдийн баг Хятадад айлчилж байна
2016-06-05 15:36
Монголын сэтгүүлчдийн баг Хятадад айлчилж байна

2014 оны 8 дугаар сард Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэр тохиролцсон "Хойшдын таван жил" арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд Хятадын тал Монгол Улсын 250 гаруй сэтгүүлчийг Хятадад урин айлчлуулж байна. Энэ удаагийнх 2015 оноос хойш Хятадад айлчилж буй Монголын сэтгүүлчдийн хоёр дахь айлчлал болж байгаа юм. Сэтгүүлчдийн багт "Монголын мэдээ" агентлаг, "TV5" телевиз, Монголын сонин хэвлэл, "Өдрийн сонин" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 50 орчим сэтгүүлч багтжээ. Тэд 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдрүүдэд Бээжин, Тяньжинь, Өвөр Монгол зэрэг газруудаар аяллаа.

Бээжинд хийх аяллын хугацаандаа Монголын сэтгүүлчдийн баг төлөөлөгчид Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Хятадын эрчим хүч, байгаль орчинг хамгаалах корпорац зэрэг байгууллага нэгжтэй танилцжээ. Дараа нь Тяньжинь хотод хүрч, Хайхэ голын усны нөөцийг ерөнхийлөн засах, Хятад, Сингапур хоорондын хамгийн том төсөл болох Тяньжиний экологийн хот түүнчлэн дэлхийн хамгийн том нарны энергийн шил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжтэй газар дээр нь очиж танилцсан бөгөөд дахин Өвөр Монголын Ордос хотоор аялж, тэндэх шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн үлгэр жишээ бүс, Энхбэй элсэн цөлийн экологийн үлгэр жишээ бүс, Сайханталын экологийн парк, Бугат хотын болд төмрийн ХХК-ын агаар мандлын туршилтын бүс, Хөххотын Далан хар уулын экологийн хамгаалалтын төсөл зэрэгтэй танилцсан байна.

"Гадаадын хүний нүдээр Хятад орныг харах" цуврал арга хэмжээг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас зохион явуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээ нь 2016 онд "XII дугаар  таван жил"-ийн төлөвлөгөөний 5 том хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хятадад айлчлан, "Инноваци буюу шинийг санаачлах, зохицол, ногоон, нээлттэй, хуваалцах" хөгжлийн ухагдахууны төлөөлөл газар нутагтай танилцан, гадаадын хүмүүс нүдээр үзэж, Хятадын хөгжлийн бодит байдал, хамгийн сүүлийн үеийн хөгжлийн ухагдахууныг дэлхий дахинд уламжилж, улс орнуудын иргэд хоорондын найрсаг солилцоо, хэлхээ холбоог ахиулах зорилготой юм.

Зохиогч: Б.Хүүдүүт
Найруулагч: Ш.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл