
Тэрбээр илтгэлдээ: - Хөгжил нь өнөө үеийн Дундад улсын тэргүүн үүрэг зорилт хэвээр байсаар байна хэмээн онцлов.
Ши Жиньпин хэлэхдээ: - Дундадын эдийн засаг цаашид тогтвортой түргэн хөгжлөө хадгалах болно. Бид тогтвортой өсөлт, өөрчлөлтийг ахиулах, бүтцийн зохицуулалт хийх, иргэдийн амьжиргаанд ашиг тус хүргэх, эрсдэлээс сэргийлэхийг ерөнхийд нь нэгдсэн байдлаар төлөвлөж, эдийн засаг дунд өндөр хурдтай өсөлтийн түвшнээ хадгалахыг ахиулах болно. Дундад улс өөрчлөлт нээлтийн бодлогоо баримталж, хуулийн засаглалаар улсаа засахыг баримталж, энх тайвнаар хөгжих хөгжлийн замналаа баримтлах бөгөөд олон улс орнуудтай хамтран ажиллаж, хамтран амжилтад хүрэхийг чухалчилж шинэлэг олон улсын харилцааг цогцлон байгуулахад бэлэн байна. Дундад, Америк хоёр орны шинэлэг том гүрний харилцаа байгуулах зөв чиг хандлагаа баримталж, харилцан бие биенийхээ стратегийн зорилтыг оновчтой таньж, хамтран ажиллаж хамтран амжилтад хүрэх явдлыг эрс хэлбэрэлтгүй урагшлуулж, зөрчлийг эв зүйтэй, үр ашигтай тогтоон барьж, ард түмэн хоорондын найрамдлыг зузаатган, Дундад, Америкийн сайн сайхан ирээдүйг хамтдаа нээх ёстой юм гэжээ.

