
3 дугаар сарын 15-нд Бээжин хотноо Дундадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, эрхийг ил тод байлгаж, нийгмийн хяналтыг дээшлүүлж, албан хаагчид биеэ барих ухамсраа дээшлүүлж, албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх хэрэгтэй. Энэ үйл явцад бид дур зоргоор аашлахыг цээрлүүлж, ажил хаялтыг эсэргүүцэж, залхуу хойрго засаглалыг зөвшөөрөхгүй юм гэжээ.
12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын хурлын 3 дугаар чуулган өндөрлөсний дараа ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж тэдний асуусан асуултад хариулсан байна.
Ли Кэчян авилгын эсэргүүцэх асуудлын тухайн асуултад хариулах үедээ, Дундадын нам засаг авилгыг эсэргүүцэн цэвэр цэгц засаг хэрэгжүүлэх бодлого бол үргэлжийн юм. ДКН-ын 18 дугаар хурлаас хойш Ши Жиньпинээр ерөнхий нарийн бичгийн дарга болгосон намын төв хороо авилгыг эсэргүүцэх шийдвэрт зоригтой ажилласаар ирсэн юм. Зарим өндөр албан тушаалтан хуулийн дагуу шалгагдаж, шийдвэрлэгдэн илт амжилт олсон юм. Ард олны ч дэмжлэгийг авсан. Иймээс тогтолцооны дагуу авилгыг эсэргүүцэх, уг үндсээр нь арилгах юм гэжээ.
Ли Кэчян, эн тэргүүнд хуулийн дагуу улс орноо удирдах хэрэгтэй. Дараа нь тогтолцооны өөрчлөлтийг ахиулах хэрэгтэй. Мөн хяналт, сахилга батыг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
