solongonews
Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэв
2015-08-24 11:12
Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2015 Бээжин хотноо эхлэв.

Хөнгөн атлетикийн ДАШТ Бээжингийн цагаар 8 дугаар сарын 22-ны 17 цагт Дундад улсын үндэсний спортын ордон буюу Шувууны үүрт нээлтийн ёслолоо хийлээ. Уг нээлтийн ёслол нь “Мөрөөдлөө дээдэлж дүүлэн ниснэ” уриан дор болсон юм.

Тугчид далбааг барьж цэнгэлдэхэд орж байгаа нь

Дундад улсын дарга Ши Жиньпин, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дарга асан Дияк нарын зэрэг удирдагчид нээлтийн ёслолд оролцсон байна.

БНДАУ-ын тугчин жагсаж байгаа нь

Үзэгчид ДАШТ-ны логог сонирхож байгаа нь

Ши Жиньпин энэ өдрийн 17 цаг 28 минутанд 2015 оны Бээжингийн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснийг албан ёсоор зарлав.

Морилон саатсан үзэгчид...

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл