solongonews
Ли Кэчян Аргентины ерөнхийлөгчтэй уулзав
2015-02-06 09:02
Дундад улсын ерөнхий сайд Ли Кэчян 5-ны үдээс хойш ардын хурлын ордонд Аргентины ерөнхийлөгч Кристинатай уулзав.

 Ли Кэчян, Дундад улс Аргентин хөгжиж буй том орон бөгөөд шинээр хөгжиж буй зах зээл, хамтын ажиллагааны түнш юм. Дарга Ши Жиньпин тантай баялаг үр дүнтэй хэлэлцээ хийж, чухал нийтлэг ойлголтод хүрэв. Аргентинтай хамт улс төрийн хувьд харилцан хүндэтгэж харилцан итгэлцэн, эдийн засгийн хувьд харилцан нөхөж, хамтдаа ашиг хүртэх, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг харилцааг улам өндөр түвшинд хүргэхэд Дундад улс бэлэн байна гэв. Ли Кэчян цааш нь, Дундад улс Аргентины олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа ид хөгжиж, нөөц хүчин их байна. Хоёр тал өөрийн эрэлт хэрэгцээний дагуу хөрөнгө хуримтлуулах, өргөн хэрэглээний барааны шууд худалдаа нэгдсэн хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой. Дундад улс Аргентинд туслан дэд бүтцийн байгуулалт, цөмийн эрчим хүчийг нээн хөгжүүлэх явцад оролцоход бэлэн байна. Түүнчлэн хөдөө аж ахуй, загасны аж ахуй, эрчим хүчний хамтын ажиллагааг дээшлүүлж, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэв.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл