
-2014 онд Ши Жиньпин даргаар ахлуулсан ДКН-ын төв хорооны удирдлага дор Дундад улс энх тайван хөгжлийн замаа баримталж, хамтран ажиллаж хамтаар хожихыг баримтлан, бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалах талаар үр бүтээлтэй ажиллаж, өмнөх жилүүдийн дипломат харилцааны амжилтыг ахиулан шинэ чухал дэвшил гаргасан гэжээ.
Мөн бид олон улсын харилцааны онол болон практикт шинийг санаачлан бүтээхийг идэвхтэй судалж, дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн удирдлагын үйл явцад идэвхтэй оролцон, дэлхийн гол гол чиглэлтэй найрсаг хэлхээ холбоотой байж, олон газрын халуун цэгийн энхийн асуудлыг зохицуулах талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэж, улсын дотоодын хөгжилд сайн сайхан хөгжлийн орчинг хангасан гэжээ.
