solongonews
Дундад, Америкийн тэргүүн нар хоёр орны хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг ахиулах талаар нэгдсэн ойлголтод хүрэв
2015-09-27 18:20
Олон улсын анхаарлын төв буй Дундад, Америкийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн тухай хэлэлцээнд чухал ахиц гарлаа.

Энэ сарын 26-нд Дундадын Худалдааны яамны мэдээлснээр, Дундад улсын дарга Ши Жиньпин Америкт анхны төрийн айлчлал хийж байгаа энэ үеэр, хоёр орны төрийн тэргүүн нар 25-нд хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг ахиулах талаар чухал нэгдсэн ойлголтод хүрчээ. Хоёр орон хэлэлцээрийг эрчтэй ахиулах, ажлын ахицыг түргэтгэх талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх хөрөнгө оруулалтын дээд төвшний хэлэлцээр тохиролцжээ. 
 
Дундад, Америкийн хооронд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн ахицыг хоёр орны удирдагчид нааштай үнэлсэн. Тохиролцоонд хүрсэн хөрөнгө оруулалтын дээд түвшний хэлэлцээр нь хоёр орон хоорондын эдийн засгийн хамгийн чухал үйл хэрэг мөн гэж хоёр орны удирдагч онцолсон. Хөрөнгө оруулалтын дээд түвшний хэлэлцээр нь гадуурхахгүй, шударга, ил тод байх гэсэн хоёр талын хамтын амлалтыг тусгаж, зах зээлийн үйл ажиллагааг үр ашигтай баталгаажуулсан бөгөөд хоёр талын хөрөнгө оруулалтын нээлттэй, чөлөөтэй системийг харууллаа гэж нэгдсэн ойлголтод тэмдэглэжээ. 
 
2008 онд Дундад, Америкийн стратеги, эдийн засгийн 4-р хэлцлийн үеэр, Дундад, Америк хоёр тал хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлснээс өнөөг хүртэл 21 дэх удаагаа зохион явуулжээ.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл