solongonews
Хаврын салхийг уясгасан чин сэтгэлийн шивнээ
2026-04-29 11:43
Хавар эртийн нарны туяа Бээжин хотын гудамж, зөрөг бүрийг гийгүүлж, “Хоёр чуулган”-ыг зорьж ирсэн төлөөлөгчид, гишүүд төрийн тэргүүнтэй нүүр нүүрээ харан суух нь юутай бахархалтай.

Тэдний дуу хоолой, санал хүсэлтийг Ши Жиньпин дарга үг үсэг бүрчлэн хичээнгүй сонсоно. Хөдөө орон нутаг, хөдөлмөрч ард түмний сэтгэлийн дуун, төр улс, түмэн олны хөгжлийн их бодлого Ардын Их Хурлын танхимд ийнхүү уусан сүлэлдэж, гэгээн саруул ирээдүйг чиглүүлнэ.

/Нэг/ Сэтгэлийн холбоо: Ээлтэй дотноор ярилцаж, энгийн ардын амьдралыг халамжилдаг 

XIV сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы хүрээнд 03-р сарын 05-ны өдөр болсон Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлгийн үеэр Жинжян хотын Дэшэн тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Ян Хэнжюнь тосгоны ардын дунд болсон баяртай үйл явдлуудын талаар ярьсанд Ши Жиньпин дарга маш их олзуурхан:

- Тосгоны эдийн засаг сайжирсан нь оюун санааны соёл иргэншлийн бүтээн байгуулалтад маш их ач холбогдол өгч байна. Энэ бол сайн хэрэг гэж хэллээ. 

Дэлгүүр ажиллуулдаг байсан бол тосгоны намын үүрийн нарийн бичгийн даргын албан тушаалд гарч, ядуу тосгоныг удирдаж эхэлсэн Ян Хэнжюнь өдгөө Дэшэн тосгонд ажиллаад 21 жилийн нүүр үзэж байна. Тухайн үеийн тосгоны нөхцөл байдал маш ядуу, тосгоны иргэд залхуу назгай байсан дүр байдлыг тэрээр одоо ч сайн санадаг байна.

Өнөөдөр тус тосгон нь “Үндэсний зэрэглэлийн соёлч тосгон” болж хөгжсөн хэдий ч Ян Хэнжюнь тосгоны иргэдээ удирдан шаргуу хөдөлмөрлөж, хичээн зүтгэсээр л байна. Тэрээр:

- Амьдрал сайжирсан боловч бид ядуу явсан түүхээ мартаж болохгүй. Урагш тэмүүлэх итгэл зоригоо үүрд хадгалах хэрэгтэй гэлээ.

Ши Жиньпин дарга УТЗЗ-ийн XIV сонгуулийн БХХ-ны IV чуулганы хүрээнд 03-р сарын 06-ны өдөр болсон Тариачин, ажилчны ардчилсан нам, “Есдүгээр сарын 3” нийгэмлэг, Эрүүл мэнд-эм зүй, нийгмийн халамж, нийгмийн баталгааны салбарын гишүүдийн хамтарсан хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд:

- Та бүхэнтэй хэлэлцэж, та бүхний санал бодлыг сонсож байгаадаа маш их баяртай байна гэж  хэлсэн байна.

- Ерөнхий нарийн бичгийн даргатай анх удаа ийм ойрхон суух болсон энэ удаагийн боломжид би маш их талархаж байна. Хөхнуур-Төвөд чиглэлийн төмөр замын барилгын ажлын хугацаанд өндөрлөг газрын өвчний улмаас нэг ч хүн нас бараагүй, Сичуань-Төвөд чиглэлийн төмөр замын барилгын ажлын үеэр өндөрлөг газрыг өвчний тохиолдлыг эрс бууруулсан амжилтын талаар би Ши Жиньпин даргад ярьсанд тэрээр маш анхааралтай сонсож байсан гэж өндөрлөг газрын өвчний судалгааны чиглэлээр мэргэшсэн Баасанжумаа ярилаа.

Үндсэн шатнаас ирсэн төлөөлөгч Ми Шюэмэйгийн хувьд Ши Жиньпин даргатай хоёр ч удаа нүүр тулан уулзаж өнгөрчээ. Найман жилийн өмнөх Хоёр чуулганы үеэр Ши Жиньпин дарга мөн түүний оролцсон Гуандүн мужийн төлөөлөгчдийн багт зочилж өнгөрсөн байв.

Ми Шюэмэй 22 насандаа ганцаараа Гуандүн мужид хүрч, цагаач ажилчны амьдралаа эхлүүлж байсан түүхтэй. Олон жилийн шаргуу хөдөлмөрийнхөө хариуд тэрээр өнөөдөр ийнхүү “Ерөнхий нарийн бичгийн даргатай хэлэлцэж суух” алтан боломжийг бүтээсэн бөгөөд энэ удаагийн чуулганаар “цагаач ажилчдын хүүхдүүдийн сургуульд суралцах эрэлт хэрэгцээг хангах” саналыг дэвшүүлсэн байна.

“13-р Таван жил”-ээс “15-р Таван жил”-ийн төлөвлөгөөнд хүртэл, бүх Хятадын ардын төлөөлөгчөөр ес дэх жилдээ ажиллаж байгаа тэрээр цаг үеийн өөрчлөлт, ардчиллын үйл явцыг биеэрээ гэрчилсэн нэгэн. “15-р Таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөр дэх ажил эрхлэлт, иргэдийн орлого, боловсролын талаарх мэдээллийг үзсэний дараа Ми Шюэмэй хэлэхдээ: 

- Төр гүрний ирээдүйн төлөвлөгөөнд цагаач ажилчдад ээлтэй бодлогууд нэмэгдсээр байна. Эдгээр нь бүгд бидний хүсэлт хүлээлттэй нийцэж байна гэж олзуурхан ярилаа.

/Хоёр/ Эрхэм хариуцлага: үүрэг хариуцлага хүндэрсэн мэт санагдаж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах зориг хөвчлөгдөж байна

Жинань Их Сургуулийн Нано мэргэжлийн академийн захирал Жао Юйлян хэдэн арван жилийн турш нано шинжлэх ухааны судалгаанд өөрийгөө зориулж иржээ.

2024 онд тэрээр “Инновацийн гинжин хэлхээ болон үйлдвэрлэлийн гинжин хэлхээг холбоход хэцүү байгаа” асуудлын талаар тайлагнасан бол Ши Жиньпин дарга тэр даруй хариу өгч, “Их дээд сургууль, аж ахуйн нэгжүүдийн цогц нэгдэл бол хойшдын зөв чиг хандлага байх ёстой бөгөөд энэхүү үйл явцыг хурдасгах шаардлагатай” гэж хэлсэн үг нь Жао Юйлянд гүн сэтгэгдэл төрүүлсэн байна.

Энэ жилийн Хоёр чуулганаар Жао Юйлянгийн дэвшүүлсэн саналууд нь бүгд “хоёр гинжин хэлхээ”-г нэгтгэхэд чиглэгдсэн байна.

Сүжөү Их Сургуулиас ирсэн төлөөлөгч Жан Шяохүн хэлэхдээ:

- Ерөнхий нарийн бичгийн дарга Сүжөү Их Сургуулийн түүхийг маш их сонирхож, Сүжөү Их Сургууль болон Сүжөү хотын цогц хөгжилд анхаарал тавьж байна гэлээ.

Тэрээр илтгэлдээ Сүжөү Их Сургуульд аж ахуйн нэгжийн лабораторийг нутагшуулж, Сүжөү Их Сургуулийн хичээл сургалтыг аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх судалгааны талаар дурджээ. “Жянсү нь шинэ бүтээмжийн хүчийг хөгжүүлэх үндэс суурь сайтай. Улмаар шинжлэх ухаан, технологийн мэргэжилтнүүдийн цогц хөгжлийг дэмжих ёстой” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга мөн зааварчилсан байна.

2024 оны Хоёр чуулганд төлөөлөгч Сүнь Жиннань ажилчны хувцастайгаа оролцож, дархчуудын үзэл баримтлалын талаарх ойлголтоо хуваалцсан бол Ши Жиньпин дарга түүний яриаг сайшаан:

- Ажилчин түмэн бол Хятадын үндэстний аугаа барилгын тулганы чулуу, тулгуур багана юм гэж хэлсэн байдаг.

/Гурав/ Шинэ гараа: Хараа хүрсэн газар илүү өндөр оргилууд байдаг учраас би өгссөөр байх болно

Ши Жиньпин даргатай нэгэн танхимд хэлэлцүүлэг хийсэн цаг мөчөө дурсахдаа төлөөлөгч Жан Юйфэйгийн нүд гэрэлтэж:

- Ерөнхий нарийн бичгийн даргын зоригжуулж хэлсэн үгнээс би одоо маш их урам зориг авсан. Шууд л усанд үсэрч ороод бэлтгэл хиймээр санагдаж байна гэлээ.

Таван настайгаасаа усанд сэлэн, үүр цайхаас өмнө усан санг зорьж, сарны гэрлээр гэртээ харьдаг байсан Жан Юйфэй тэр их хичээл зүтгэлийнхээ хариуд хоёр удаа дараалан Олимпын наадмаас нийт арван медаль хүртсэн. Өнөөдөр болоход “ахмад тамирчин” хүний хувьд тэрээр Ерөнхий нарийн бичгийн даргад “2028 оны Лос Анжелесийн олимпын төлөөх” шинэ амлалт өглөө.

Энэ жилийн Хоёр чуулганы үеэр УТЗЗ-ийн гишүүн Хуан Мяньсүн хэлэхдээ:

- Бээжин хот нь 2025 онд нийт 348 хоног PM2.5 цэвэр агаартай байсан нь 2013 оныхоос бараг таван сараар илүү байсан гэх тоо баримтыг танилцуулсан. Тэрээр мөн “Ийм үр дүнд хүрэхэд хялбар байгаагүй” тухай дурсан ярьжээ.

Энэ жил Экологи, байгаль орчны тухай хуулийн хөтөлбөрийг БХАТИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьж, хуулийн засаглалын хүчээр үзэсгэлэнт Хятад улсыг хамгаалах зорилгыг тавьсан.

- Энэ бол чухал үйл явдал төдийгүй үйл ажиллагааны уриалга юм. Тус хууль нь байгаль хамгаалагчдад “сэтгэлийн амар амгалан”, эрхэм үүрэг хариуцлагыг мэдрүүлэх болно гэж Хуан Мяньсүн нэмж хэллээ.

Жянсү мужийн төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлгээ дуусгаад буцах замдаа Жан Жя Ган хотын Юнлянь тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Ү Хүйфан Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн “Бүх ард түмнийг баян чинээлэг амьдралд хүргэх үр дүнтэй аргуудыг судлах хэрэгтэй” гэх үгийг дахин дахин санаж явлаа.

Тэдгээр үг 66 настай ахмад цэргийн хүсэл тэмүүллийг дахин сэргээжээ.

Ү Хүйфан эх орны энхийн манаанаас хөдөө орон нутгийн хөгжлийн фронтод шилжээд 20 гаруй жилийн нүүр үзжээ. 2024 оны Хоёр чуулганы үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга түүнд хандаж:

- Таны шийдэж хийсэн ажил үнэхээр гайхалтай байна. Эх орондоо үргэлжлүүлэн хувь нэмэр оруулах нь маш утга учиртай үйл явдал юм гэж сайшаан хэлсэн аж. Тухайн үед Ү Хүйфан “Хамтын аж ахуйн орлогоор тосгондоо 335 сая юанийн ашиг хүртээсэн” тухайгаа хэлэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга:

- Та нар бол хамтдаа баяжин чинээлэгжих хөдөө орон нутгийн сэргэн мандалтын замаар алхсан хошуучид юм. Энэ замыг илүү саруул дардан болгох ёстой гэж хэлжээ.

- Өмнө нь эх орныхоо энхийн манаанд үнэнчээр зүтгэж байсан бол одоо би тосгоны ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ үйлчилж байна гэж ярих Ү Хүйфан хүсэл зорилгодоо үнэнч нэгэн байлаа. Албан тушаалаа авснаас хойш тэрээр 10.5 хавтгай дөрвөлжин километр нутгийг бүхэлд нь эргэж, тосгоны 77 багийн гишүүдтэй ярилцан, Юнлянь тосгоны газрын зургийг өөрийн гараараа зурсан аж.

Өнөөдөр болоход тэд илүү тодорхой зорилттой болжээ. “Бид шинэ асуудлуудыг идэвхтэй, санаачилгатай судалж, зөв хариултуудыг бүтээх ёстой” гэж Ү Хүйфан ярилаа.

Урин хаврын урьхан салхи сэвэлзэж, шинэ эхлэл, шинэ тэмүүллийг авчирлаа.

Зохиогч: ХУАН ЮЭ, ХҮ МЭНШЮЭ, ЯНЬ ФҮЖИН, КЭ ГАО-ЯН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл