solongonews
Онгоцны ослоор 31 хүн эндэв
2015-02-05 11:02
Тайбэй хотоос ниссэн нислэг осолдож,31 хүн эндэв.


2-р сарын 4-ний 10:56-д Тайваний "Фү Шин" агаарын тээврийн компаний АТР-72 иргэний агаарын тээврийн нисэх онгоц Тайбэй хотоос Жиньмэнь зүг нислэг үйлдэх явцдаа осолдож, онгоцон дээр байсан 58 хүнээс 31 хүн эндэж, 17 нь бэртэж гэмтэн, үлдсэн 12 хүн нь сураггүй алга болжээ. Үүнд 31 хүн нь Дундадын дотор газрын жуулчид болно. 

Ослын хэрэг гарсны дараа,  Дундад улсын Төв хороо, Төрийн зөвлөл дээд хэмжээнд анхаарал хандуулав. Дундад улсын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Дундад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тэр даруйд нь чухал заавар өгч, холбогдох байдлыг цаг тухайд нь мэдэж, шархдагсдыг бүх хүчээ дайчлан авран эмчилж, сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайн, нас барагсдын хойдох ажлыг сайтар зохицуулах хэрэгтэй гэжээ. 

 Дундад улсын  Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян мөн аварч туслах ажлыг сайтар хийхийг холбогдох байгууллагад зааварчилжээ. 

 Дундад улсын Төв хорооны дэргэдэх Тайваний ажил эрхэлсэн алба ослын дараа онц байдлыг зохицуулах механизмыг шуурхай ажиллуулж, Дундадын иргэний агаарын тээврийн үндэсний газар, Аялал жуулчлалын үндэсний газар болон Фүжянь муж, Шямэнь хотын холбогдох байгууллагыг дайчлан ажилласан бөгөөд ажлын хэсгийг Тайваньд томилсон байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : xinhua.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл