Хоёр орны тэргүүн Хятад, Саудын Арабын харилцааны хөгжлийг нааштай үнэлж, хоёр талын харилцаа, нийтлэг сонирхож байгаа олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ. Түүнчлэн Хятад, Саудын Арабын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоо зарлаж, хоёр талын харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны улам их ололт амжилтад тус дөхөм үзүүлнэ гэжээ.

Хэлэлцээний дараа Салман хаан Ши Жиньпин даргад Абдул-Азизийн одон хүртээв. Энэ нь Саудын Арабын дээд шагнал юм.

Хоёр орны тэргүүн "БНХАУ-ын засгийн газар болон Саудын Арабын хааны засгийн газар хоорондын торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны тэнгисийн торгоны зам, үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг", эрчим хүч, мэдээлэл холбоо, байгаль орчин, соёл, сансрын болон шинжлэх ухаан технологи зэрэг салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаанд оролцсон байна. Хоёр тал "БНХАУ, Саудын Арабын иж бүрэн стратегийн түншийн харилцааны хамтарсан мэдэгдэл" нийтэлсэн байна.

Хоёр тал "БНХАУ, Саудын Арабын иж бүрэн стратегийн түншийн харилцааны хамтарсан мэдэгдэл" нийтэлсэн байна.
