Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 02-р сарын 12-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятад, Америкийн өндөр түвшний харилцааны тухай асуултад хариулахдаа:
- Хятад, Америкийн харилцаанд төрийн тэргүүний дипломат харилцаа орлуулшгүй стратегийн чиглүүлэгч үүрэг гүйцэтгэдэг. Хоёр төрийн тэргүүн саяхан утсаар ярьсан бөгөөд Ерөнхийлөгч Трамп 04-р сард Хятадад айлчлах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн. Дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Трампыг Хятадад айлчлахыг нь хүсэж байгаагаа дахин онцолсон байна гэж хариуллаа.
Мөн Линь Жянь:
- Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих явдал юм. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон дэлхийн эдийн засагт илүү тодорхой байдал, тогтвортой байдлыг бий болгохын тулд хамтран ажиллах ёстой гэж хэллээ.
