ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин сяхан Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын ажлын тайланг сонслоо. Тэр хэлэхдээ, Хайнаний чөлөөт худалдааны боомтыг бүтээн байгуулах нь намын төв хорооноос шинэ эринд өөрчлөлт шинэчлэл нээлттэй байдлыг бүх талаар гүнзгийрүүлэх үүднээс гаргасан томоохон шийдвэр юм. ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны IV бүгд хурлын үзэл санааг нухацтай суралцаж, намын төв хорооны төвлөрсөн нэгдмэл удирдлага дор шат бүрийн байгууллагууд нягт хамтран, санаачилгатай ажиллаж, үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж, Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын зорилтыг бүх талаар биелүүлэх хэрэгтэй гэж онцлов.
11-р сарын 6-ны үдээс өмнө Ши Жиньпин Хайнань мужийн Санья хотод Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын ажлын тайланг сонсов. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Жэн Шаньжие, Хайнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Фэн Фэй нар ажлын мэдүүлэлт хийв.
Тайланг сонсоод Ши Жиньпин хэлэхдээ, энэ оны 12-р сарын 18-нд Хайнаний чөлөөт худалдааны боомт арлыг оффшор бүс болгох ажлыг албан ёсоор эхлүүлэх шийдвэрийг намын төв хороо гаргав. Энэ нь Хятад улс өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгахаа тууштай өргөжүүлж, нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгохыг ахиулахад чиглэсэн чухал арга хэмжээ юм. Шат бүрийн холбогдох талууд нарийн нямбай бэлтгэл хийж, тогтвортой эмх цэгцтэй явагдахыг баталгаажуулах хэрэгтэй гэв.
Ши Жиньпин онцлохдоо:
-Хайнаний чөлөөт худалдааны боомтыг бүтээн байгуулах стратегийн зорилт нь Хайнаний чөлөөт худалдааны боомтыг Хятад улсын шинэ эриний гадаадад нээлттэй байлгахыг чиглүүлэх чухал гарц болгох явдал юм. Энэхүү стратегийн зорилгодоо тууштай байж, зах зээлд чиглэсэн, хууль тогтоомжид суурилсан, олон улсын түвшинд нийцсэн тэргүүний зэрэглэлийн бизнесийн орчныг бүрдүүлэхэд анхаарах ёстой гэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ:
-Хайнаний чөлөөт худалдааны боомтыг өндөр түвшинд бүтээн байгуулах нь Хайнань мужийн чансаатай хөгжлийг ахиулж, улс орны хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход түлхэц өгөх явдал юм гэв.
