ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 1-ний өдөр Бээжин хотноо Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны дэд дарга, олон улсын харилцааны газрын дарга Ри Су Ён тэргүүтэй Солонгосын хөдөлмөрийн намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Ши Жиньпин дарга Солонгосын хөдөлмөрийн намын төлөөлөгчид Хятадад айлчлан, VII их хурлын байдлаа танилцуулсанд баяр хүргэсэн байна. Дарга Ши Жиньпин хэлэхдээ: - Та бүхний айлчлал Хятад, Солонгосын намын чухал асуудлуудаар харилцан санал солилцдог стратегийн уламжлал харилцааг харуулж, Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны дарга Ким Чен Ун, мөн тус намын төв хорооноос хоёр нам, хоёр орны харилцааг чухалчлан үзэж байгааг харууллаа. Эдийн засгаа хөгжүүлэн, ардын амьжиргааг сайжруулж, социализмын байгуулалтаа эрчимжүүлэхэд Солонгосын хөдөлмөрийн нам улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж байна гэжээ.
