Колумби улс газар хөдлөлтийн улмаас гамшигт өртсөнтэй холбогдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин 08-р сарын 11-нд Колумбийн ерөнхийлөгч Абелардо Де ла Эсприеллад эмгэнэлийн цахилгаан илгээв.
Ши Жиньпин хэлэхдээ " Колумбид хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний амь нас эрсдэж, эд хөрөнгийн хохирол учирсныг мэдээд маш их цочирдож, харамсав. Би Хятадын засгийн газар болон ард түмний өмнөөс нас барагсдад гүн эмгэнэл илэрхийлж, тэдний гэр бүлийнхэн болон бэртсэн хүмүүсттэй сэтгэл нэгтэй буйгаа илэрхийлж байна. Ерөнхийлөгч Абелардо Де ла Эсприелла тэргүүлж буй Колумбийн засгийн газрын удирдлага дор, Колумбийн ард түмэн лавтай сэтгэл нэгдэн хүч хамтарч, гамшгийг аль болох хурдан даван туулж, гэр орноо сэргээн босгоно гэдэгт итгэж байна" гэжээ.
