Орон нутгийн цагаар 07-р сарын 05-нд Финландын Ерөнхийлөгч Александр Стабб Турку хотод ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав.
Дарга Ши Жиньпинд сайн сайхны ерөөл дэвшүүлэхийг Стабб Ван И-гээс хүсэв. Тэрээр хэлэхдээ " Жил гаруйн өмнө би Хятадад айлчилж, дарга Ши Жиньпинтэй амжилттай уулзаж, гүн гүнзгий, сайн сайхан сэтгэгдэл үлдсэн юм. 1950 онд Финлянд, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад улс улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал болон шинжлэх ухаан технологийн инноваци зэрэг олон салбарт гайхалтай амжилтанд хүрч, хөгжлийн гайхамшгийг бүтээжээ. Одоо олон улсын нөхцөл байдал чухал уулзвар дээр байна. Хятад улс өнөөдөр дэлхийд үнэ цэнэтэй тогтвортой байдлыг авчирсан юм. Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн дөрвөн санаачилга нь олон улсын нөхцөл байдалд бүх талаар гүнзгий дүн шинжилгээ хийж, хариу арга хэмжээний төлөвлөгөөний талаар тодорхой бөгөөд системчилсэн тайлбар хийв, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд чухал ач холбогдолтой юм. Хятадтай өндөр түвшний харилцаа холбоогоо бэхжүүлж, ногоон эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг шинээр гарч ирж буй салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахыг Финлянд улс хүсэн хүлээж байна" гэжээ.
Дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ван И Ерөнхийлөгч Александр Стабб-д дамжуулаад " Дарга Ши Жиньпин 2017 онд буюу Финландын тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан Финландад төрийн айлчлал хийж, Хятадын ард түмнээс Финландын ард түмэнд дэвшүүлсэн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлан дамжуулсан юм. Финландын ард түмэн зуун гаруй жилийн турш дийлдэшгүй "Сису" үзэл санааг баримталж, үндэсний сэргэн мандалт, хөгжлийг биелүүлсэн юм. Энэ жил Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байна. Мөн адилаар Хятадын Коммунист Нам Хятадын ард түмнийг удирдан үндэсний нөхцөл байдалдаа тохирсон амжилттай хөгжлийн замаар урагшилж, эдийн засгийн хурдацтай хөгжил болон урт хугацааны нийгмийн тогтвортой байдлын "хоёр гайхамшиг"-ийг бүтээж, өндөр чанартай хөгжлөөр дамжуулан Хятад маягийн орчин үеийн хөгжлийг бүх талаар урагшлуулж байна. Одоогийн олон улсын нөхцөл байдал төвөгтэй, тогтворгүй байгаа бөгөөд дэлхий ертөнц ширэнгэн ойн хуульд эргэн орох аюулд тулгарч байна. Хятад улс өнөөгийн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн чухал хүчин хэвээр байх бөгөөд Финляндтай хамтран ирээдүйд чиглэсэн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншлэлийн байр суурийг баримталж, хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдамжийг дагаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, боломжуудыг хуваалцаж, сорилтыг хамтдаа даван туулахад бэлэн байна" гэжээ.
