Ши Жиньпин даргын Америкийн айлчлал нь Вашингтон мужийн Сиэтл хотоос эхэлсэн бол энэ хот нь Microsoft корпорац компанийн төв байгууллагын байрлаж байгаа хот бөгөөд Bill Gates-ийн нутаг юм байна. Bill Gates ярилцлага өгөх үеэр хэлэхдээ: - Би болон манай хүмүүнлэгийн сангийн хамт олон Ши Жиньпин даргын айлчлалыг тэсэн ядан хүлээж байна. Вашингтон муж болон Дундад улсын эдийн загийн харилцаа нягт холбоотой байж, Америкаас Дундад улсад экспортлох хамгийн том муж нь Сиэтл болсон. Мөн Дундадын бүтээгдэхүүн Америкт экспортлох хамгийн чухал газар юм. Bill Gates хүмүүнлэгийн сан Дундад улстай гүнзгий хамтын ажиллагааны харилцаа байгуулсан, Ши Жиньпин даргын Сиэтл хот дахь айлчлал бидний хамтын ажиллагааг улам өндөр түвшинд хүргэнэ гэдэгт итгэж байна гэлээ.
2015 онд бол НҮБ-ын мянган оны хөгжлийн зорилтын төгсөлтийн жил юм. “Дундад улс ядуурлыг бууруулах тал дээр баялаг туршлагатай. Өнгөрсөн 30 жилд тэд 600 сая хүнийг ядуурлаас гаргасан. Энэ бол миний энэ насанд сонсож байсан хамгийн гайхалтай зүйл юм” гэж байлаа. Тэрээр бас Дундад улс хөгжлийн чиглэлээр дэлхийд манлайлагч болон хөгжиж байна гэлээ.
