solongonews
Ши Жиньпин эх орны дайны ялалтын 70 жилийн ойн ёслолд оролцов
2015-05-10 17:50
Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн ёслол

Орон нутгийн цагаар 5 дугаар сарын 9-нд ОХУ ёслол төгөлдөр арга хэмжээ зохиож, эх орноо хамгаалах дайны ялалтын 70 жилийн ойгоо тэмдэглэв. БНДАУ-ын дарга Ши Жиньпин болон дэлхийн 20 гаруй улс орон, газар нутаг, олон улсын байгууллагын удирдагчид тус ёслолд оролцон, Оросын ард түмэнтэй хамтаар энэхүү дурсгалт өдрийг тэмдэглэсэн байна.


5 дугаар сарын Москва өвс мод ногоорон, туг давлаа намирч, Улаан талбай жавхаа төгөлдөр сүрлэг үзэсгэлэнтэй байлаа. Ши Жиньпин дарга, гэргий Пэн Ли Юанийн хамт Кремлийн ордонд очиж, тэнд түүнийг хүлээж байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай гар барин дотноор мэндэлсэн байна. Дараа нь Ши Жиньпин дарга түүний гэргий ерөнхийлөгч Путин болон хүндэт зочдын хамт Улаан талбайн парад шалгах индэрт гарч, Улаан талбайд болох цэргийн парадыг сонирхсон байна.
10 цагт Кремлийн ордны хонх дуугарч ёслолын арга хэмжээ эхлэв. Цэргийн найрал хөгжмийн хамтлаг "Ариун дархан дайн" гэсэн эгшгийг уянгалж, далбаа хамгаалагчид ОХУ-ын төрийн далбааг хамгаалан талбайд орж иржээ.

Ерөнхийлөгч Путин хэлсэн үгэндээ: -Эх орны дайны ялалт Дэлхийн хоёрдугаар дайны үйл явцыг шийдэж, Европ тивийн ард олныг Гитлерийн фашист ноёрхлоос чөлөөлсөн юм. Энэхүү ариун дархан дурсгалт өдөр бид харанхуй балмад хүчинтэй мөр зэрэгцэн байлдаж явсан ахмад үеийнхнээ дурсан санагалзаж байна гэжээ. Мөн  Дундад улс Ази тивд милитаризмын эсрэг байлдаж явсан гол хүчин болж, түг түмэн хүний амь насаа гарздуулсан юм. Бидний өнөөдрийн энэхүү дурсгах үйл ажиллагаа нь энх тайван амар амгалан, эвсэлд үл нэгдэх үндсэн дээр энх тайван, амар амгалан ирээдүйг байгуулахын төлөө юм гэжээ.

Үг хэлсний дараа цэргийн парад эхэлсэн байна. 15 мянган цэргээс бүрдсэн ёслолын анги Улаан талбайгаар алхан өнгөрсөн байна.

Тус парад "Түүхийн" болон "Орчин үеийн" гэх хоёр хэсгээс бүрджээ. Түүхийн багийн цэргүүд 70 жилийн өмнөх хуучин Зөвлөлт Холбоот Улсын цэргийн дүрэмт хувцас өмсөж, улаан далбаа өргөн, T-34 танк зэрэг тухайн үеийн зэвсгийг сонирхуулсан байна. Орчин үеийн багийн орос цэргүүд T-14 "Армата" танк, RS-24 хэлбэрийн "Яарс" тив хоорондын пуужин зэрэг шинэ хэлбэрийн төхөөрөмжөөр зэвсэглэсэн байлаа.
 Дундад улс, Энэтхэг, Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн орнууд зэрэг улс орнууд ч тус парадад оролцсон байна.  Дундад улсын АЧА-ийн 102 хүний бүрэлдэхүүнтэй ёслолын анги анх удаагаа Улаан талбайд болсон цэргийн парадад оролцсон байна.

Ёслолын арга хэмжээнйи дараа Ши Жиньпин гэргийн хамт, бусад төлөөлөгчдийн тэргүүн нартай Улаан талбайгаас Александар цэцэрлэгт хүрээлэнд хүрч, нэр нь үл мэдэгдэх баатруудын хөшөөнд цэцэг өргөсөн байна.

Эх сурвалж : www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл